Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ямар ямар шийдвэр гаргав

Moderator
2021/04/28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28 -ны лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.

Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.

Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.

Товчоор

- “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна.

- Коронавируст халдвар/КОВИД-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа хийж байна.

- Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус хороонд зарим холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэв. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллаагаг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон юм


Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.113
    2021/04/29

    Shal hudlaa uursdiinhuu ideh luiwardah ajilaal zohion baiguilj ard irged n koroogoor bish turaalaar duusah bh

    Хариулах
  • 103.141.250.4
    2021/04/29

    оюутолгойн талаар яагаад дуугарахгү болчихов

    Хариулах
  • 202.126.90.98
    2021/04/29

    малнуудаа ард иргэд чинь туйлдаж байна шүү дээ

    Хариулах
  • 64.119.27.16
    2021/04/29

    Би өлсөж бн мөнгө байхгүй идэх гурил л бн бидэнд мөнгө хэрэгтэй хорио тавигдахад Автобусний ч мөнгө байхгүй бид хэцүү бн төр харах болуу

    Хариулах
    • 150.129.143.148
      2021/04/29

      Harinee

  • 66.181.161.67
    2021/04/29

    Taa nar l tegej munguu ugaadiin bgaz ard irged bid nar zuer ajil turluu hiigeed yvmaar bna !!!

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/04/28

    хөл хориогоо боль гуйхгуйгаар хулгай дээрмээ хийгээд ч болов хоол унаа авмаар байна

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/04/28

    худлаа л юм ярих юм бодит юм ярь ажилгүй цалингүй удлаа, турж үхлээш дээ

    Хариулах
  • 66.181.161.75
    2021/04/28

    ard irgeddee sanhuugiin demjleg uzuueechee ur huuhed olsood uilaad bn yaahiin bee neg bol ajil torloo hiimeer bn ajil toroloo hiij bval ta nar shig ymnuudaas ingeed mongo guigaad suuj bhgui heden hogiin novshnuud mini

    Хариулах
  • 103.10.22.191
    2021/04/28

    ygd ard irgedee gsen neg ch shiidwer bhgui bn we ard irged chn coronagaar bish turj uheh n bn shu de hoolgui hooson banknii or zeelend barigdaj udur blgon zeelee tul gj zalgah daramtand suuna shdee say ugsun 300k chn umnuh horionoos bolj owoorson orond ywaad duussan

    Хариулах
  • 202.55.188.38
    2021/04/28

    Хээ турж үхэж тугалын хашаа мөргө гэж бган байх да

    Хариулах
  • 66.181.160.116
    2021/04/28

    oosda yu we hend ch hereggui shiidwer

    Хариулах
  • 202.9.46.211
    2021/04/28

    Ard tvmeen bvgd bosiildoo

    Хариулах
  • 66.181.161.109
    2021/04/28

    hezee l bn daa ard tvmen bodoochee

    Хариулах
  • 192.82.71.235
    2021/04/28

    ard irgedee bodson shiidwer gargaxgvi yumaa

    Хариулах
  • 150.129.141.248
    2021/04/28

    Хүүкийг бүү сонго

    Хариулах
  • 66.181.161.30
    2021/04/28

    Ard tvmen chin hetsvvdej bna

    Хариулах
  • 202.9.46.205
    2021/04/28

    Zeeliin eh yysver ni duussan geed bankuud zeelee zogsooson gee bizdee

    Хариулах
  • 202.126.90.44
    2021/04/28

    Hun ardaa bodoh boloogui yu MANgaruud aa?

    Хариулах
    • 64.119.18.235
      2021/04/28

      Hezee ch bodohgui ee buu gorid uuruu uurtuu l naid

    • 64.119.18.235
      2021/04/28

      Hezee ch bodohgui goridoh hereggui uuruu uurtuu l naid