“Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдсон мэдээллийг олон түмнээс нуусан нь араасаа асуудлууд дагуулсаар байна. Тухайлбал, тус банкны томоохон харилцагч НДЕГ, ЭМДЕГ, “Эрдэнэс таван толгой” ХК, “Монгол Улсын хөгжлийн банк”, “Хадгаламжийн даатгалын корпораци” болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгөө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанканд ирүүлээд байна.
Ийнхүү тус банканд их хэмжээний мөнгөө байршуулсан газрууд ээлж дарааллан шүүхэд хандсаар байна. Тухайлбал, ИНЕГ тус банктай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тус банк дахь … тоот харилцах дансанд 2.6 тэрбум төгрөг байршуулсан байна. Улмаар байршсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, түүнчлэн банк нь харилцагчийн харилцах дансны 1 000 000 төгрөгөөс дээш үлдэгдэлд 3.6 хувийн хүү тооцож олгохоор тус тус тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл тус газраас зүгээр ч нэг харилцах дансанд мөнгөө байршуулаад зогсохгүй хүү бодуулж, мөнгө эргэлдүүлдэг байсан болж таарав.
Гэвч “ Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдсоноос болж, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай өдөр тутмын гүйлгээг шилжүүлэх 12 удаагийн төлбөрийн гүйлгээг хийгдээгүй саатжээ. Үүнээс шалтгаалж ИНЕГ-ын нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсээд байгаа юм байна.
ИНЕГ-аас уг асуудлаар Иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тэдний талд гарсан. Тодруулбал Чингис хаан банкыг ИНЕГ-ын мөнгийг нэн даруй гаргаж өгөх шүүхийн шийдвэр гарчихсан. Харин ирэх баасан гараг буюу энэ сарын 30-нд эл хэргийг Дээд шүүхээр хэлэлцэх гэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.46.52
Ali ert l dampuurah gej bna ged 2 jil omno Ene mongon deer n denjignej bj
Хариулах