О.Цогтгэрэл: Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ

Moderator
2021/04/27

Дээд шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзлаа. Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. 

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын "цаасан" сонгуульд ялалт байгуулсан О.Цогтгэрэл өөрийн нийгмийн сүлжээндээ "АН-ын даргыг бүртгүүлэх 2 талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтанд М.Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021.04.28 буюу лхагва гаригийн 12.00 цагт.  Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхдөө" гэжээ. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших үйл явц хэдхэн хоногийн дараа эхлэх энэ үед АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй байх нөхцөл байдал үүслээ. 

Учир нь Улс төрийн намын тухай хуулиар парламентад суудалтай намууд энэ сарын 30-наас өмнө дотооддоо нэр дэвшигчээ тодруулж, ирэх тавдугаар сарын 02-ны өдөр нэр дэвшигчээ эцэслэн Намын Их хурлаараа тодруулж, 5-ны өдөр СЕХ-нд бүртгүүлэх ёстой юм. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.79
    2021/04/29

    Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байхаар Амаржаргалыг Ерөнхий сайдаар сонгосон бол... ингэж доошоо орохгүй л юмсан

    Хариулах
  • 202.126.90.98
    2021/04/28

    ХОХНЬ УГААСАА ДАНДАА ХУЛГАЙЧ НАР ҮҮРЭЛСЭН НАМ

    Хариулах
  • 202.9.46.116
    2021/04/28

    МАН-ын дарангуйлал ш дээ. Удахгүй 90 он шиг нэг намын дарангуйллын тогтолцоог залуучууд түлхэж унагаах байлгүй дээ. Авилгачдад идэгдсэн, улсынхаа эдийн засгаас 2-3 дахин их мөнгийг оффшорт нуудаг баян луйварчин нам унах байлгүй дээ.

    Хариулах
  • 139.5.216.167
    2021/04/28

    Та нарт үнэндээ итгэх итгэл ч алга болж байна дөө хайран сайн нам минь билээ хэлэх үг ч алга танай намаас гарна аа та нар сайхан эв эеийг эрхэмэлсэн сайхан нам болхоор чинь л орж ирий даа

    Хариулах
  • 202.9.46.190
    2021/04/28

    эрдэнэ даргын намд баттулгын нам гараа өргөөд оч

    Хариулах
  • 202.9.46.199
    2021/04/28

    АН энэ удаа сонгуульд орохгүй нь ч дээр дээ. Ядаж нэр цэвэр хэрүүл уруулгүй өнгөрнө. Дараа нь олон сонгууль бий

    Хариулах
  • 202.9.46.235
    2021/04/28

    busdaas bitgii buruu xai. Ta nar uursduusuu l bolson. Dotroo uchraa oltsgoo.

    Хариулах
  • 202.9.46.116
    2021/04/28

    за тэгвэл сонгуулиа 2 жилээр хойшллуулъя. 6 жилээр сонгогдох хуулиа дагаж мөрдье.

    Хариулах
    • 202.126.89.60
      2021/04/29

      Дураараа муу ... Йү вэ гэдэг билээ

  • 192.82.93.15
    2021/04/27

    Ардын намын л захиалга ш дээ. Тэгээд Эрдэнийг дэвшүүлж Хүүк өөрөө еөөк болно. Тэгээд сонгуулийн дараа эрдэнэ намын даргаа өгнө. Өгзөг одбаяр дээд шүүхээс зайлна. Энэ бол монголын улс төр.

    Хариулах
    • 202.126.90.98
      2021/04/28

      ХҮҮКИЙГ БОЛ ХЭЗЭЭЧ ДЭМЖИХГҮЙ

  • 202.126.94.99
    2021/04/27

    АН - нэгдээч негее МАН-ыг дэмжигч л гарна. МАН-г татан буулгах ажиллагааг л дэмжих нь зев буйзаа!

    Хариулах
    • 64.119.16.142
      2021/04/28

      Одоо МАН гэдэг үгээ болцгооё бид өөрсдөө нэгдэж эвээ олох хэрэгтэй МАН гэж солиороод байх юм ӨӨРСДӨӨ нэгдьё