Барилгын компаниуд аа, нэг метр квадратын үнэтэй хуванцраар хүүхэд хуурах нь ичгэвтэр биш үү?

Moderator
2021/04/27

Энэ бол нийслэлд хаа сайгүй үзэгдэх дур зураг. Орон сууцны хорооллуудын аль нэг буланд, нэр төдий байрлах хүүхдийн тоглоомын талбай нэртэй хэдэн ширхэг хуванцар байршлуулсан байгааг харж болно. Яг ийм өвлийн улиралд тас холдож, зуны улиралд халуунаар шарах хуванцар материалууд бүхий тоглоомын талбайнууд манайд борооны дараах мөөг шиг олширсон. 

Зураг дээрх тоглоомыг бол БНХАУ-ын Эрээн хотоос ихдээ хоёр сая төгрөгөөр авчирдаг байна. Нэг үгээр таны худалдаж авсан байрны нэг метр квадратын үнэд ч хүрэхгүй өртгөөр энэ тоглоомыг урд хөршөөс худалдан авдаг гэсэн үг. Бүх л бүтэн орон сууцны хотхоны хүүхдүүдэд зориулсан "тоглоомын талбай"-г энэ маягаар шийдсээр багагүй хугацааг үдэж байна.

 Орон сууцны хорооллууд багадаа 50 дээш өрхөд зориулагдсан байдаг. Багахан тооцоолол: Нэг айл хоёр хүүхэдтэй гэж бодоход дээрх умгар буланд 100 хүүхэд тоглоно гэсэн үг шүү дээ.  Зураг дээр жижигхэн зайд зуун хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлж, бие бялдраа "хөгжүүлнэ". 

Тэгвэл холбогдох хууль журманд энэ талаар хэрхэн зохицуулсан байдаг вэ?

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ-д  "Орон сууцны хорооллын ногоон бүсэд амралтын, хүүхдийн тоглоомын, явган замын талбайг оруулан тооцох ба нийт эзлэх талбай нь ногоон бүсийн талбайн 30 хувиас ихгүй байна" гэж заасан байна.Тэгвэл жилийн нийслэлийн хэмжээн дэх хүүхдийн тоглоомын талбайн тоон судалгаа гаргажээ.  Үүгээр нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас эзэмшлийн хувьд төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын харьяа 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, 8-аас дээш тоглоомтой 130 байна. 

Дээрх тоон үзүүлэлтийг харахад 1-12 насны 384,469 хүүхдийн хэрэгцээг шаардлагыг хангаж чадахгүй гэж үзсэн байдаг. 

Тэгвэл хүүхдийн хэрэгцээ шаардлага хангасан тоглоомын талбай ямар байх ёстой вэ? Нэн түрүүн хүүхэд бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, тоглох зориулалт бүхий хөдөлгөөнт тоглоом бүхий талбайгаар хангагдах ЭРХТЭЙ. Энэ эрхийг хэрхэн хангах талаар Стандартчилал хэмжил зүйн газраас ТОГЛООМЫН ТАЛБАЙН СТАНДАРТ, НОРМ НОРМАТИВЫГ өнгөрсөн 2019 онд шинэчлэн баталсан байдаг. 

Тоглоомын талбайг хүүхдийн бие бялдар насаар нь дараах байдлаар ангилж, тохижуулах ёстой. 

Тоглоомын талбай дараах шаардлагыг хангах ёстой.

Хүүхдийн тоглоомын талбайн 30 хувь нь ногоон байгууламж байх ёстой.

Тоглоомын талбай дараах шаардлагыг хангах ёстой.





Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.52
    2021/04/28

    Tegmeerdee ter ulsiin komisst avah juramd oruulmaar

    Хариулах
  • 192.82.75.233
    2021/04/28

    Хүүхдийн тоглоомын талбайг тогтоосон стандарт зөрчиж багасгаж барьсан бол Хүлээж авахгүй байх хэрэгтэй!!!Хүлээж авсан комиссыг эрүүгийн хариулагад татдаг байх хэрэгтэй!!!

    Хариулах
  • 103.212.119.102
    2021/04/27

    Маш олон өмнө өмнөөсөө харсан байрны дунд жижигхээн тоглоомын гулсуур ,,,,,Яаая даа ХОТЫН ДАРГАА -ХАНГАЙ ХОТХОН-Д ирээч

    Хариулах
  • 103.212.119.102
    2021/04/27

    цэцэрлэг гудамж мод зүлэггүй Хангай хотхон 2800 гаруй айлын сууц гээд машины зогсоол Энэ тэр авах юмгүй ,шалгах газар Энд ирж үзсэн Дүүргийн дарга бна уу,Шинэ зам гэж 1 газар бна -2 тал нь шороон замтай Одоо баахан орон сууц баригдаж байгаа ,ногоон байгууламжгүй яана Даа ,Утаатай бүс шүү дээ,Замын 2 талаараа мод тарьж марьж болдоггүй юм байх даа

    Хариулах
  • 202.9.46.11
    2021/04/27

    угаасаа л Монголын бүх юм хулхи ... шинжлэх ухааны үндэслэлтэй норм, стандарт гэж огт байхгүй, "хулхи" буюу хууран мэхлэх л стандарт бүх юманд үйлчилж бна, наад захын жишээг тедигээс харж болно, хуучин утсыг шинэ хайрцаганд хийчихээд хээвнэг нэг шинэ утас гээд яриад сууж байдаг. угаасаа эрх барьж байгаа нам нь, улс төрчид гэгддэг хүмүүсийн дийлэнхи нь худалч, хуурамч болохоор л ийм байдаг байх ...

    Хариулах
  • 43.242.243.150
    2021/04/27

    Яг үнэн барилгыг хүлээн авсан байцаагчтай хариуцлага тооцуулж баймаар байна шүү чанар маш муу байна эрдэнэтэд нёмон контрагшны орон сууц маш чанаргүй бараг хана туурга нь нурж магадгүй байна даа

    Хариулах
  • 202.126.90.140
    2021/04/27

    Zaisan enhiin suh geed jinhene dampuu suh bna. Barilgiin companiin erh ashgiig hamgaalagch setgetsiin uvchtei nasanjargal gegch huuli bus nuhriig nem darui duureg shalgaj ugnu uu. Tulbur tulsun bhad dur meden tog tasalj, orshin suuhchdiin ed hurungiig suitgeed bna!

    Хариулах
  • 122.201.21.35
    2021/04/27

    Оршин суугчдынх нь машин нь багтадгүйн бишүү! Хүн болгон машинтай. Ер нь гадаадад машин манайхан шиг хэрэглэдэггүй. Метро автобусаар зорчоод болоод байдаг. Ийм балай шүүмж бичихийн оронд метро бариулах талаар судалж бичмээр байна.

    Хариулах
    • 66.181.179.185
      2021/04/27

      Хүүхдийн эрхийн асуудал ярих юм мөнөөсөө мөн хүүхдүүд тоглох газаргүйгээсээ болоод ийшээ тийшээ явж амь нас эрсдэж байна . Манайх метро барих болоогүй манайд дэндүү зардөлтай

  • 103.229.121.138
    2021/04/27

    Өө бүр анх барилга барих газрын зөвшөөрөл өгсөн нөхдүүдэд хариуцлага тооцоо. БЗД, 25 хороо, натурын хавьд хүүхдийн тоглоомын талбай байтугай хүн явах зайгүй болтол зөвшөөрөл өгсөн. Дулаан усны асуудлаа ч шийдэж чадахгүй байж

    Хариулах
  • 192.82.67.135
    2021/04/27

    Барилга хүлээн авч байгаа комисстой хариуцлага тооц

    Хариулах