Хоосон хөргөгч

Moderator
2021/04/26

"Хөргөгч зарна" гэх зар нийгмийн сүлжээнд мэр сэр харагдаж болсон. Үүнийг нэг их гайхаж хүлээж авах хэрэггүй. Дотор нь хийх юм байхгүй, хүнс нь дууссан, хүнс авах мөнгөгүй учраас хөргөгчөө ийн худалдан борлуулж байна.

Үнэндээ, ард түмэн өлсөж байна. Энэ шууд утгаараа шүү, эрх баригчид аа. Он тооллоор бүтэн хоёр жил хорионд суулаа. ААН-үүд хаалгаа барьж ажилтнууд нь гэрийн мухар сахиж, хоосон ходоодтой,  өрнөөс өрны хооронд хоног өдрийг аргацааж байна.

Яг үүнд төр хэдхэн хоногийн өмнө өгсөн 300 мянган төгрөгөөр  тараасан гэдэг үгээр бамбай хийж магадгүй. Гэвч ажилгүй, орлогогүй олон сар жил  болсон иргэдэд энэ бол амталгаа төдий л зүйл. Хичнээн ч мөнгө  тараагаад айлын хөргөгчийг, хүний ходоодыг дүүргэж чадахгүй. 

Угтаа бол хоосон хөргөгчийн шалтгаан нь ажилгүйдэл. Төр иргэнээ ажлын байраар хангах ёстой. Үүрэг нь. Гэтэл цар тахлын эсрэг хариу арга хэмжээ нэрээр аж ахуйн нэгжүүдийнхээ амийг нь тасалчихсан. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.94.99
    2021/04/26

    Даанч дээ. Намуудыг татан буулгах нь хамгицн зев!!!

    Хариулах
  • 139.5.217.216
    2021/04/26

    za bitgii shaagaad bai hen horgogchoo zarad bgn

    Хариулах
  • 66.181.161.60
    2021/04/26

    ta buhen tsaash n ulamjlaach

    Хариулах
  • 66.181.161.60
    2021/04/26

    ard irged uneheer hetsuudej tuildaj bn tur zasag jaahan ch gsn harj uzeh heregt shd

    Хариулах
  • 49.0.130.130
    2021/04/26

    Xooson xodood yaduurliin tuild orood udaj bn tsaashdaa mash olon xun uxej uregdex baixdaa

    Хариулах
  • 202.9.40.195
    2021/04/26

    turiin albaniihan bol tsalingaa avch bgaa hul horio sunga geed l suuj bgaa huviin bid unendee hetsuu bnaa odoo ter noogdol ashig bdag bol avmaar bna

    Хариулах
    • 192.82.75.24
      2021/04/26

      gutsqad bai ajillaaj bgaa humuus tsalingaa avahgyi yaah yum. tegeed unegui ajillah yumuu. bitgii iim mal setgehuitei bai

  • 122.201.22.205
    2021/04/26

    Короногоор үхэж болохгүй!!! өлсгөлөн болон өвчнөөр үхэх өр зээлээс болж гутралд орох түй ч хамаагүй Ийм л байна

    Хариулах
  • 192.82.71.95
    2021/04/26

    yag unen medee baina. bugd hund baidald orson

    Хариулах
  • 202.126.89.125
    2021/04/26

    Ene hetsvv ved gaduur ih ywj bna zahin horoololin ailud bvvr hetsvv bga

    Хариулах