МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Moderator
2021/04/24

МҮОНРТ-ийн захирлын суудал асуудал дагуулсан хэвээр байгаа гэх бор шувуу нисээд эхэлж.  Өнгөрсөн гуравдугаа сарын 5-нд нээлттэй сонгон шалгаруулалтаар Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авснаар Ерөнхий захирлаар А. Бүрэнбаатар томилсон. 

Тухайн үед түүнийг Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар томилогдсон гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байсан юм.

Гэтэл уг томилгооны цаана хууль бус үйлдэл явагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захиралд томилох процесст ашиг сонирхлын зөрчил үүссэн аж. Зарим эх сурвалжийн өгсөн мэдээллээр тооллогын комиссын гишүүдийн тооллогын алдаанаас болж эхний шатанд өгсөн оноон дунд алдаа гарсан гэх. Уг асуудлыг шалгахаар энэ сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас тооллогын хуудсын эх хувь материалыг авч явсан байна.

Тухайн үед сонгон шалгаруулалтаас Р.Гандимаа 577 оноо, Бүрэнбаатар 571 оноо М.Амарбаяр 571 оноо Г.Гэрэл 571 гэж танилцуулж байв. Гэтэл тооллогын комиссын дүн үнэн хэрэгтээ өөр байсан аж.

Үндэсний зөвлөлийн гишүүдийн ашиг сонирхлын үүднээс хийсэн энэ хууль бус үйлдэл нь Шадар сайд С.Амарсайхантай холбоотой байж болзошгүй байгаа"-г хэлж байна.

Ажлаа аваад сар гаруй болж буй А.Бүрэнбаатар өөрийн өрөөндөө бөөгийн зан заншил хийлгэж, заслын гэх бурмыг ажилчдын хоолондоо хийхийг завдсан зэрэг хэл аманд өртөөд байсан бол одоо хууль бусаар томилогдсон уу гэх асуудал дахин сөхөгдөх бололтой.

Үүгээр зогсохгүй А.Бүрэнбаатарын өмнө тус телевизийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Н.Дэмбэрэл шүүхэд хууль бусаар ажпаас чөлөөсөн хэмээн нэхэмжпэл гаргаж анхан шатны шүүх дээрээ ялалт байгуулжээ.

Тэрбээр томилогдоод удаагүй байхдаа өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд үүрэгт ажлаасаа нөлөөлөгдсөн юм. Учир нь түүнийг Монгол Улсын ерөнхийлөгч Х.Бапулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган, "Херо" знтертайнментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн, ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид тавьж, эсэргүүцлээ илэрхийлж, улмаар ажлаас өгөхөд хүргэсэн билээ.

Ийнхүү олон захирлын нүүр үзээд удаж буй тус газарт ийнхүү дотоодын хэрүүл тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа аж. Энэ нь мэдээж тус байгууллагын удирдлагууд нь улс төрийн нөлөөллөөр сонгогддопой холбоотой. Ер нь үе үеийн захирлууд намын гэх логог тэвэрч орж ирсэн тус байгууллага өнөөдөр өөдлөх гэхээсээ илүү уруудан доройтож явааг хэлэх хүн олон байна.

Эх сурвалж: ZUV.mn


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.137
    Өчигдөр

    Comment ustgaad baigaaa um bn tee haha

    Хариулах
  • 202.55.188.83
    Өчигдөр

    Amarsaihang harluulah gd ydchh ymaa

    Хариулах
  • 66.181.187.89
    Өчигдөр

    Jiliin umnu Bvrenbaatar chin Amarsakhnii zahialgaar Mandakhbayrtai uzeed baisan.Odoo tguul Amarsaikhan ni shadar said bolood Burenbaatartaa shagnaliin ugch baigaa hereg bishvvv!!!

    Хариулах
  • 192.82.68.47
    2021/04/24

    Шадар сайдад ямар хамаа байх вэ дээ. Энэ сайтууд заримдаа хэрэггүй юм бичих юмаа. Тэр Бүрэнбаатар нь болж л байна биз. Хэнд хамаатай юм. Ковидын учраа олж байвал

    Хариулах
  • 202.126.88.196
    2021/04/24

    Шадар сайдыг нэртэйгээр зоригийн хэрэгт хамаатай гээд бичээч өлөнгүүдээ

    Хариулах
  • 122.201.21.21
    2021/04/24

    Тооллогын комисс нь үнэн бол Гандиймаа нь дарга болох бсан юм бишүү

    Хариулах
  • 122.201.21.21
    2021/04/24

    Дотооддоо манайх ямар ч хэрүүл тэмцэл байхгүй бгаа. ҮЗ-н дарга М.Наранбаатар гэх энэ этгээд л байгууллагыг дээр дооргүй самарч бнадаа. Манай бгууллагаас шуналын савраа татаарай Наранбаатраа. Өмнө хэдэн жилийн өмнө хөөгдаж явсан энэ бгууллагын тооноор орж ирээд дахиад л бужигнуулж эхэллээ. Манай хамт олон үз-н Наранбаатрын эсрэг босцгооё

    Хариулах
  • 150.129.140.61
    2021/04/24

    Тэнэг мангар бацаануудаа телевиз шадар сайдад ямар хамаа бнаа. Муулах юмаа олж чдах юмаа.

    Хариулах