Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өнөөдрийн байдлаар 74 хүүхэд амьдарч байна. Одоогоос гурван сарын өмнө тус цогцолборт амьдарч байсан 11 настай хүү бусдын хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан.
Хүүг түүнтэй нэг өрөөнд хамт амьдардаг хүү бэлгийн хүчирхийлсэн үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байв. Улмаар хохирогч хүүг хүчирхийлсэн байж болзошгүй 15,16 настай хоёр хүүхдийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Тэгвэл эл хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 08-нд болсон байна.
Энэ талаар EGUUR.mn мэдээллийн сайтад "Шүүгдэгч 16 настай Х гэгч нь 2005 он төрсөн бөгөөд бага боловсролтой, ээж болон хойд эцэг, хоёр дүүгийн хамт амьдарч байгаад Багануур дүүрэгт байсан “Нарт хангай” асрамжийн төвд байж байгаад тухайн асрамжийн төв татан буугдахад Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хуваарилагдан иржээ. “Нарт хангай” асрамжийн төвөөс ирсэн хүүхдүүд ихэнх нь хүнд кэйстэй, багадаа авсан ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлтэй буюу хэрэг төвөгт оролцож байсан, газ үнэрлэж байсан, писи тоглоомонд донтсон гэх мэт эмгэгтэй хүүхдүүд байдаг байжээ. Түүний эцэг, эх нь асрамжийн төвөөс нийлсэн хосууд аж.
Тэрбээр шүүх хурлын үеэр “Гэртээ харих хүсэлт тавихад зөвшөөрдөггүй байсан учраас харих гэж тийм үйлдэл хийсэн. Учир нь намайг ийм үйлдэл хийх юм бол хөөх байх гэж бодсон” гэх утгатай мэдүүлэг өгсөн гэх. Холбогдох байгууллагаас түүний ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан гэр бүлд нь нэгтгэх боломжгүй гэх хариуг тухайн үед өгдөг байжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х-г “Бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 18 жилийн ял оноосон ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, өсвөр насны Х-д оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 9 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ" хэмээн мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.47.26
Gomo gesen xvn
Хариулах223.104.39.1
gomonuud nuhend bul.baasaaraa togloson debilkanuud.er ch bish em ch bish.
192.82.68.47
Яана даа. Гомо болжээ ингээд
Хариулах