Энэ жил дүүргийнхээ хэмжээнд шинээр 6800 гэрэлтүүлэг тавина

Moderator
2021/04/22

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян” зарлагдсан. Энэ хүрээнд дүүргийн 1500 орчим гэрэлтүүлгийг засаж сэлбэх, будах сэргээх ажил явагдаж байна. Зүүн салаа, Баруун салааны автозамын гэрэлтүүлгийн 100 ширхэг шонг засаж сэлбэх ажлыг 4 дүгээр сарын 15, 16, 17-нд хийсэн.  Харин өнөөдөр дүүргийн хажууд зам буй үйлдвэрчний гудамжны гэрлийн шонг засаж сэлбэж, будах ажлыг хийж байна.

Энэ онд дүүргийн хэмжээнд Австри Улсын хөрөнгө оруулалтаар 6800 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөн судалгааны ажил дуусаад эхлэхэд бэлэн болоод байна. Тус ажил хэрэгжсэнээр дүүргийн 70 гаруй хувь гэрэлтүүлэгтэй болох юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна