Төв аймагт алга болсон 15 настай хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олджээ

Moderator
2021/04/22

Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар 15 настай эрэгтэй хүүхэд энэ сарын 18- нд малдаа явганаар яваад сураггүй болсон тухай мэдээллийг хүргэж байсан. 

Тэгвэл  аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  өчигдөр өдрийн 10:55 цагт иргэн Ц -гийн цогцсыг гэрээс нь 800 метрийн зайтай модон дотроос  олжээ. Хүү өөрийгөө боомилж нас барсан байдалтай олдсон байна. 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.56
    2021/04/23

    Хорио ихдээд хүүхэд томчуулгүй бүгд сэтгэл зүйн дарамттай болж байна даа

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/04/23

    100% хүчэрхийлэлээс болсон байх шүү энэ

    Хариулах
  • 66.181.161.21
    2021/04/22

    Ум Ма Ни Бад Ми Хум

    Хариулах
  • 202.9.40.30
    2021/04/22

    Малдаа явсан хүүхэд итгэмээргүй л юм даа

    Хариулах