ХҮН: Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцохыг УИХ-аас шаардана

Moderator
2021/04/21

Хөдөлмөрийн Үндэсний Нам мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаж, Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. 
 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталснаар Монгол Улс хуучны эрх баригч нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоо бүрдэх, улс төрийн намууд шинээр байгуулагдах эрх зүйн үндсийг тавьсан. Тухайн үед 70 орчим жил төрийн эрхийг дангаар барьсан, улс даяар намын хатуу бүтэцтэй болж, төрийн байгууламжтай нэгдэж бэхжсэн коммунист намыг татан буулгаж, шинээр зохион байгуулаагүй нь Монгол Улсад олон намын тогтолцоо зохих ёсоор төлөвшихгүй байгаагийн үндсэн шалтгаан гэж бид үздэг. Мөн өнөөдөр ч Монгол Улсад олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэмийг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намыг татан буулгаж, эрүүл зөв хөрсөн дээр шинээр зохион байгуулахыг бид дэмжих бөгөөд Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) үүнд бэлэн байна.
 
 Гагцхүү энэ үйл ажиллагааг 1992 онд монголын ард түмнээс даяар олноо зарлан тунхагласан Үндсэн хуульт ёсны хүрээнд, эрх зүйт төрийн зарчмыг чанд баримтлан, үндэсний зөвшилцлийн үндсэн дээр,  түүнчлэн Монгол Улсын Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх замаар ул суурьтай хэрэгжүүлэх учиртай. 

Гэтэл Монгол төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг үгүйсгэсэн, Үндсэн хуулиа зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасанд бид туйлын харамсаж байна.
 

Бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлж, Монгол хүнээ ядуурлаас ангид, эрүүл чийрэг, ажилтай, орлоготой болгохын төлөө тууштай тэмцэх болно. Хуульт ёс, эрх зүйт төрийг уландаа гишгэж парламентын ардчилалд ноцтой аюул учруулж байгаа Ерөнхийлөгчийн удаа дараагийн үйлдлүүдийг эрх баригчид хуулийн дагуу таслан зогсоохгүй нүд анин эвлэрч, 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болох гэсэн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгааг буруушааж байна. Хуулийн дээгүүр алхаж, иргэдээ хагалан хуваах аливаа үйлдлийг ХҮН хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас шаардаж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна!

 
Хөдөлмөрийн Үндэсний Нам
 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.159
    2021/04/21

    Dorjhand gej ymar hun gedgiig hadmuudaa yaj zovooj bsanig neg suraglaj uzsen ym uu

    Хариулах
  • 122.201.31.159
    2021/04/21

    Ene heden teneg gadaadad surguuli ar ovriin haalgaar sursnaa halit hulit angli heltei bolsnoor busdaas mundag bolson gej bodoj bgaa heden mangaruud

    Хариулах
  • 66.181.191.159
    2021/04/21

    Хугацаанаас нь өмнө ерөнхийлөгчийг огцруул.

    Хариулах
  • 192.82.85.89
    2021/04/21

    dorjhand gej neg muu ardiin namiin ugaadasnii har haltar gulug mini ayataikhan baigaarai muu novsh mini chamaig alna shuu chi pizda mongol ulsiin esreg yavuulaga yavuulaad baival chamaig alchikhaj chadna shuu muu nokhoin gulug mini baga shig byalduuchilj baga l daldagnaarai nusaa datchikhaj chadakhgui baij chamaig alnaa

    Хариулах
  • 59.153.113.79
    2021/04/21

    Хууль бусаар хүн намыг авсан МАН-ын халтар гөлөг Доржхандын угаадас их болжээ.Чи ард олны өмнө халтар гөлөг болсоноо мэддэг үү.Новшийн амьтан угаадас горидож амь зогсооч

    Хариулах
  • 39.154.234.64
    2021/04/21

    XYH- zugeer l uls toriin yanhanuud yum bn. Ahij ene namiin zaluuchiidad itgel ogood hereggui. Harin ch yu ch hiihed belen, oorsfiin itgel unemshilgui, demii humuus bn

    Хариулах
  • 66.181.183.70
    2021/04/21

    Henteich yutaich nuhtsuhud belen yashkanuud yashkanuud

    Хариулах
  • 103.57.93.175
    2021/04/21

    naadah chin yahaw. Tsar tahalaa humij ard tymnee amar amgalan bailgaadahaa.

    Хариулах