Шадар сайд С.Амарсайханых гэдэг айл 10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй, жилдээ 200 сая хол давсан орлого олдог. Гэтэл хүү нь Их Британид Бристолын их сургуульд сургахаар болж, Боловсролын зээлийн сангаас 27 166 ам.долларын зээл авсан нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл энэ асуудалд Шадар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийж, сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр цахим хуудсанаа
"Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би "Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө", миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм.
Учир нь Улс төрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан. Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёсзүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ ,хөтөлбөрөөс татгалзаж байна..
Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй" гэжээ.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!
Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна... " гэжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
103.26.193.109
Баригдах хүртлээ байж л байх байж дээ
Хариулах202.9.46.18
Зөв ш дээ. Садар саад тэрбумтан байж ядуу улсынхаа төрөөс 77 сая төгрөг зээл нэрээр зувчуулаад, дээрээс нь хүүхэд нь бакалаврт сурахаар зээл авсан байсан. Уг нь магистрын зээл улсаас өгөх ёстой байдаг. Бакалаврын олон улсын тэтгэлгүүд байсаар байтал, арын хаалгаар ингэж новширч болохгүй.
Хариулах103.229.178.26
ухамсартай хүмүүс сайхан юмөө, буцаагаад төлдөг юм байна. бүр сэтгэл уярчихлаа бна.
Хариулах202.9.40.170
Ээж аав нь даога байхад түүний үр хүүхдүүд хохирох учиргүй.Манайхан чинь яасан ч их хартай болчихсон юм. Төрийн зээлийн сангаас дарга цэрэг хэний ч хүүхэд зээл авч болно ш лээ.Ийм мундаг хүүгээ хохироож болохгүй шүү. Үргэлжлүүлээд сургамрай. Хүүхдийн сэтгэлийг мохоочихвол сул дорой болчихоно. Юм юман дээр бууж өгөх шаахдлагагүй.
Хариулах67.163.50.7
Hel amtai hetsuu ch yum dee.Amarsaihan dargiig harin ch ovoo ajil hiichih setgeltei I ichih nuurtei hun yumuu gej haraad baigaa sh dee hun yum chini aldaa dutagdal bdag l bailgui
Хариулах212.95.5.67
Ene zeelchin zuvhun Master bolon Doctort surah oyutand uguh estoi getel Amarsanaa alban tushaalaa urvuulan Baklavert surah huudee avch ugsun bna. Eniig humuus yu gej oilgoj bna ve??? Ene gemt hereg mun uu? Gadaadad bol zeel ugsun bolovsrolin said mun zeel avsan Amarsanaa 2 t hariutslaga tootsoj baigaa. Getel manai ulsad butsaagaad tulchuul enhiin tsagaan tagtaa boldog yum bna.
Хариулах87.66.142.201
Ene hunii bulai bulhai 1,1 ree garch ureed l baih yuma, ehner ni nuhriinhuu erh medliig ashiglasaniig uvchtei hun ergesen gedgeer, odoo huugee zaluu hun surch bolovsroh husel temuuleltei uchraas..... Naad surgaltaar yawj bga huuhduud hezee ch tulduggui, uls zardlaig daadag gedgiig medehguu baiw gej de... Yasan ih shunal, yamar ih erh medel we, uchuuhen ch bolov ichij zovoh bulchirhai ni hugjuugui yum baih da
Хариулах202.179.11.45
Yagaad ene hvv awch bolhgvi gej uuruu suraad chadaad etseg ehiinhee tuslamjgvigeer bie daahiig hvsej boliishd. Ta bvhnii ene ih surug ugs ene hvvgiin urmiig hvsel zorig zorilgiig bvv mohoogoosoi
Хариулах212.95.5.67
Ene zeel chin BAKLAVERT ugduggui zuvhun master bolon doctort surah humuust ugdud tegheer ene gemt hereg mun uu???
87.66.142.201
Surgaltiin tulburuu tuluh bolomjtoi humuus shu de, tehees ene huug surch bolihguu geegui, turiin tetgeleg gedeg chin uls mungii ni tuldug, surgaltiin tulburuu tulyh chadwarguu uneheer surch bolovsorch eh orobdoo ihiig buteeh chin huseltei heden myangan huuhed bga shu de, ene huu surch ireed bad l 1 dargantsariin suudald suuna
122.201.22.150
Тэгээд төлөөч
Хариулах192.82.65.181
Juram deeree yu gej zaasan bolood engiin irged ni avch chadahgui, erh medeltenuud ni avaad bdag yum be
Хариулах202.21.107.83
мөнгөтэйн байж яах гэж тэгдийн өөрийхөө мөнгөөр л сургаач
Хариулах202.9.40.83
Та наад зээлээ олоод өгөөч би ч бас хүүхдээ сургамаар байна
Хариулах192.82.80.93
Та одоо их мөнгөтэй байж. Яахнав дэ. Сайхан хүүгээ олны хэл амны бай болгож хэл аманд оруулж. Бхаар зүгэар л шударга өөрөө. Төлөөд сургаач хайран сайхан хүүгээ гар бүлээ олны хэл аманд оруулж байх гэж. Шуналаа татсан нь дээрээ
Хариулах66.181.179.155
Эдний шунал дуусашгүй
66.181.176.115
Bakalavruudad olgohoo bolison zeel shuu dee. Yamar arga zamaar olj avsan yum. Tanai huug surguulid tentselee gej humuus durguitseegui, ogohoo bolison zeeliig ooriin chin noloogui herhen avav gej durguitsej baina. Tailbar tavij suulgui uuchlalt guigaad alban tushaalaa ogvol iluu hunleg baih bailaa.
Хариулах66.181.185.202
Surlaga saitai bolomjgui ailiin huuhduud zinduu bi tedend bolomj olgo
Хариулах