ХӨСҮТ-ийн сувилагч иргэдийн PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, улмаар коронавирусийн халдвар нийслэлээс орон нутаг руу зөөвөрлөгдөн тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Одоогор ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа аж.
Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл болон Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргалаа.
Дээрх асуудалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна. Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна" гэлээ.
Мөн тэдний зүгээс хэдэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж өдөр шөнөгүй цар тахалтай тэмцэж буй ХӨСҮТ-ийн 850 эмч, ажилтан, албан хаагчдыг бүү харлуулаач, хууль хяналтын байгууллагаас энэхүү хэргийн үнэн мөнийг хурдан олж өгөхийг хүсэж байна гэдгээ онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.170.222
мэдээлэл хийж байгаа та нар биш ч гэсэн гаргасан хүн байгаа нь үнэн шүү дээ
Хариулах