#MeTooMongolia хөдөлгөөнийхөн Ц.Ананбазартай холбоотой асуудлаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлжээ

Moderator
2021/04/20

Бэлгийн дарамтын эсрэг #METOO хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр тус хөдөлгөөнөөс өнөөдөр холбогдох газруудад өргөдөл хүсэлт хүргүүлсэн байна. 

Энэ талаар иргэн Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "#MeTooMongolia Хөдөлгөөн маань цар тахалын үед хэвлэл мэдээлэл цуглуулж сүр бадруулахаас илүү зорьсондоо тууштай байж төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Доорх таван албан бичиг бол УИХ-н гишүүн Ц.Анандбазарын охид эмэгтэйчүүдэд учруулсан гэх Ажлын байрны бэлгийн дарамт болон Хүчирхийллийн үйлдэхүй, эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар албан бичиг. Үүнийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүсэлт, ХЭҮК-т хамтран ажиллах, санамж бичиг,  3. УИХ-н дарга Г.Занданшатарт өргөдөл,  УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг УИХ-н гишүүн Б.Баярсайханд хүсэлт, өргөдөл, УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлэгт шаардлага бичгийг тус тус хүргүүллээ" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна