Дөрвөн хүн коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас баржээ

Moderator
2021/04/17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 983 хүнээс коронавируст халдвар бүртгэгдсэн бол 406 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Мөн дөрвөн хүн нас барсан байна. 

-83 нас эмэгтэй энэ сарын 9-нд онош нь батлагдаж, коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас баржээ

-70 нас эмэгтэй энэ сарын 16-нд онош нь батлагдаж, коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас баржээ

-85 нас эрэгтэй энэ сарын 16-нд онош нь батлагдаж, коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас баржээ

-70 нас эмэгтэй энэ сарын 15-нд онош нь батлагдаж, коронавируст халдварын хүнд хэлбэрээр нас баржээ