Т.Доржханд: Дарга биш хууль яллаа

Moderator
2021/04/16

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөв.  Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О. Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцсон юм. 

Тэгвэл мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд сэтгүүлчдэд хурлын шийдвэриийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Таван Цэцийн гишүүнтэй Дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаан 3 цаг 30 минут нэлээн халуухан үргэлжиллээ. Үр дүнд нь Цэц шийдвэрээ гаргалаа. УИХ Үндсэн хуулийг зөрчсөн байна. Тусгах ёстой заалтыг тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн дотор УИХ энэ шийдвэрийг авч хэлэлцэх ёстой. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм бол өмнө нь Ерөнхийлөгч байсан, одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа иргэд нэр дэвших эрхээ эдэлсэн, дахин нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт хуульд тусгагдаад явах нь. 

Үндсэн хуулийн 30.2-д "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Гэтэл гурван үндэслэлийг хуульд оруулаад сүүлийнхийг аваад хаячихаж байгаа юм. Ердөө л энэ" гэлээ. 

Мөн тэрбээр өөрийн твиттер хуудаснаа  "Дарга биш хууль яллаа" хэмээн бичжээ


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.25.163
    2021/04/17

    Хүн нам гэж Ман ийн бэлгэвч байж

    Хариулах
  • 64.119.25.163
    2021/04/17

    Доржханд Монголчуудын төлөө юм хийх хүн биш юм байна тод томруунаар харлаа

    Хариулах
  • 122.201.31.159
    2021/04/17

    Ih gaviya baiguulj dee dorjhand

    Хариулах
  • 122.201.31.143
    2021/04/17

    zuvshuu huulitai gedgiig haruullaa Dorjhand gishuun tuushtai baigaarai Amjilt Dorvitiohin asuudald tuushtai oroltsooroi

    Хариулах
  • 202.9.46.198
    2021/04/17

    Нээх худлаа ухаантай царайлчаад наад тэргүүн шугамд ажиллах ёстой ажилтнуудын хязгаарлагдмал нөөцтэй хувцас өмсдөг нь буруу үлгэр дуурайлал. Агаараар буюу амаар орох вируснаас ингэж хамгаалах шаардлагагүй.

    Хариулах
  • 202.9.46.198
    2021/04/17

    Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчид нэр дэвшигч 1 удаа 6 жилээр сонгогдоно гэж байгаа бол Баттулга 4 жил Ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа. 1 удаа гэдгээр түүний хуулиар олгогдсон 6 жилийг хүчээр хаан боогдуулж болохгүй ш дээ. 6 жил нь хэрэгжээд эхлэхээр наад хуулиа мөрдөөч. эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулиа 2 жилийн дараа хий. Энэ бол хүн ойлгож чадахгүй логик биш. Харин Баттулгын эсрэг хууль зохиочоод түүнийгээ хэрэгжүүлэх гээд улайрсан тэнэглэл.

    Хариулах
    • 192.82.90.33
      2021/04/20

      Харин тийм .хууль өмнөх сонгуульд нөлөөлөх ёсгүй бх

  • 66.181.188.211
    2021/04/17

    Mash zuv! Janhuug odoo ogtsruulj shorond hii! 1.2 terbum $-g ni ulsiin orlogo bolgo!!!

    Хариулах
  • 202.126.89.199
    2021/04/17

    Муу халтар хорчин

    Хариулах
  • 64.119.16.167
    2021/04/16

    Хүн нам МАН-ын карманы нам боллоо гэж үзэж байна.

    Хариулах
  • 192.82.91.222
    2021/04/16

    "Хүн" Намыг идэвитэй дэмжээд байсан чинь харин, одоо болилоо. Ахиж Доржханд ба түүний нөхдийг дэмжихгүй

    Хариулах