Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Манай улсаас БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан.
Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа.
“Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Мөн Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгдлээ.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.46.198
Сэтгүүлчид ээ, энэ Садар сааддаа хэлж ойлгуулаач. Хужаа вакцин онолын түвшинд үр дүнгүйг Хятадын төрийн агентлаг хүлээн зөвшөөрсөн. Арабын орнуудад бодит практикт үр дүнгүйг батлаад нотолчихлоо. Монгол улсад Монголын лабораториудын холбооны ТУЗ-ын дарга нь шинжилгээ хийгээд дархлаа тогтоох үр дүн 0% гээд гаргачихлаа. Ямар дампуу дебиль мулгуу төртэй азгүй ард түмэн бэ бид?????? Хятадын вакциныг хийхээ зогсоохыг хатуу шаардаж байна.
Хариулах66.181.161.96
Хятадгүй бол монгол сүйрнэ гэдгийг үеийн үед мэдтүгэй
Хариулах