Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга, Засаг даргын орлогч Э.Ниндэв, дүүргийн Цагдаагийн газрын дарга Г.Цэргийнхүү нар өнөөдөр “Эмээлт” товчоон дээр ажиллаж, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчидтай уулзаж үүрэг гүйцэтгэх хугацаанд тулгарч буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос орон нутагт зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилаар зорчих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, 72 цагийн хүчинтэй ПСР шинжилгээний хариуг үндэслэн товчоодоор нэвтрүүлж ажиллахыг дүүргийн шуурхай штабын дарга Э.Ниндэв албан хаагчдад зөвлөлөө.

Түүнчлэн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэх хүсэлтэй иргэдийн гаргаж буй нийтлэг зөрчил, албан хаагчид үүргээ бүрэн гүйцэтгэхэд хүндрэл учирч буй эсэхийг тодруулав.
Мөн нийт албан хаагчдыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжсэн хугацаанд “Сovid-19” халдваараас маш сайн урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх хүсэлтэй иргэдийн эрүүл мэндийн асуумж, зорчих эрхтэй тээврийн хэрэгсэл мөн эсэх хяналтыг өндөр түвшинд сонор, сэрэмжтэй гүйцэтгэн ажиллахыг үүрэг болголоо.
#ТА_ХАЛДВАР_ХАМГААЛЛЫН_ДЭГЛЭМИЙГ_ЗӨВ_САХИЖ_ӨВЧЛӨЛӨӨС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭЭРЭЙ

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна