Засгийн газрын ээлжит болж байна. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар болон Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. Б.Мөнхжин сайдын хувьд төрийн албаны 0240 УНҮ дугаартай автомашинаар зочид буудлуудын хооронд согтуу хүүхнүүдийг зөөсөн нь ноцтой ёс зүйн алдаа болж байгаа юм.
Б.Мөнхжин нь 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.201.21.51
хулгай хийж , хүрээ талсан биш. Арга хэмжээ авах биздээ. Албан тушаалыг нь авах гэсэн хүмүүсийн ажил явж байна даа хөөрхий
Хариулах202.9.46.200
Oor ajil zondoo baigaa biz. Yaamar xulgai xiisen bish
Хариулах59.153.113.249
Төрийн түшээд минь дээ, нэр хугарахаар яс хугар гэдэгсэн. Дуудах нэрийг чинь аав ээж чинь өгсөн бол дуурсагдах нэрийг өөрөө олж авдаг юм шүү.Монгол эр хүний ёс журам их л үгүйлэгдэж байна шүү.
Хариулах