Өвөлжөө шатаж, 50 ишиг, 150 хурга харамсалтайгаар өртжээ

Moderator
2021/04/14

Айлын өвөлжөө шатаж, 200 төл мал өртсөн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогдсон тухай мэдээллээр энэ сарын 15-нд  орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраажээ.

Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна