Олон нийтэд Шилэн Цогоо нэрээрээ танигдсан сайд асан Б.Цогтгэрэл өөрийн нийгмийн сүлжээндээ нэгэн сонирхол татах баримтуудыг оруулжээ. Тэрбээр уг баримтаа "Самбаатай Самбочин Монголоос 100,903,125,400₮ тендер авсан баримт" хэмээн тодотгосон байна.
Шилэн Цогоогийн нийгмийн сүлжээнд дэх баримтыг бүрэн эхээр нь хүргэе.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Беларусийн хөрөнгө оруулалттай "Юнайтедбелаз машинери ХХК" гэж бий. Монголын хамаг л уул уурхайн компаниудын өнгөтэй өөдтэй хамаг тендерийг хуу хамж байдаг гэхэд ер нь болно. Агуу Белазын төлөөлөгч шүү дээ гэж хэлэх байхаа. Ойлгоно. Белаз агуу ч тэр үедээ л тийм байждээ хөөрхий гэмээр үе бий. Ашиглалтын байдлыг нь очоод үзээрэй. Шалгаруулан худалдаж авсан компаниудаас нь өнөөдөр эдгээр бүтээгдэхүүнүүд нь ажиллаж байгаа эсэхийг асуугаарай. Бүгдээрээ үгүй гэж хэлнэ.
Харин үүний үнээр Liebherr, CAT авсан бол хамаагүй илүү байх байж, хамаагүй илүү эвдрэл гэмтэлгүй ядаж өдийд ажиллаж байх байжээ гэж амаа барьсан уурхайчид Монголын Төрийн өмчийн компаниудаар дүүрчээ.
https://ergelt.mn/news/1/single/5155 Сайтад гарсан мэдээ миний анхаарлыг татсан бөгөөд энэ компанийн хувь эзэмшигчид нь Гадаадын тусгай албадтай холбоотой мэдээлэл сүүлийн үед ихээр гарч, элдэв муу зүйлд нэр дурдагдсан этгээдүүд байх бөгөөд хамгийн аймшигтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай түүний туслах, гадаад түнш, спортын хамтрагч гэх нэрсүүд хөвөрсөөр.
Өнөөх л К-2 гэх тусгай байгууллагатай нэр холбогдож дурдагдаж байсан улсын нэрс.
Уг компанийн хувьцаа эзэмшигч нь Домоникан буюу өнөөх алдартай оффшор бүсийн компани ч байх шиг Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж Төрийн байгууллага оффшор бүсийн компаниуд руу мөнгө шилжүүлэхгүй байх тогтоол гаргасан байдаг биш билүү Бодит амьдрал дээр Засгийн газрын тогтоол юу болж хувирч байгааг та бид эндээс харж болохоор байна.
Зөвхөн 1 компанийх нь Монгол Улсын Төрийн өмчит компаниудад "шахсан" нийт мөнгөн дүнгийн хэмжээ нь 100,903,125,400₮ (Нэг зуун тэрбум есөн зуун гурван сая нэг зуун хорин таван мянга дөрвөн зуун төгрөг) байна.
Хамгийн сүүлд л гэхэд Эрдэнэт Үйлдвэрт автосамсвалын дугуй нийлүүлэх тендерт үнийн саналаа өгөөд байгаа ажээ. Сонгууль дөхөж байгаа тул мөнгө хэрэгтэй....





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.47.38
Omg. Gehdee ene Batlagatai yamar hamaatai? Turiin umchit kompanii tenderiin darga, shiidver gargagch ym uu? Songuuli duhuud Batlagiig bolgochihgui sanaatai hor nairuulj bga ym u? Ugtaa suuliin 7, 8 jil MAN zasaglaa biz dee? Ternees umnu ch Ebi huzuugui tarvaga bainga daramtlaax Bayangoliig tagnuul tsagdaagaar negjleg hiilgeed bdg bsn biz dee
Хариулах