Байлдагч Х-ийн аав: "Цэргийн ангид чинь дарамт байна уу" гэхэд хүү маань "Цэргийн нууц" л гэдэг байсан

Moderator
2021/04/13

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.

Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ "Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан" хэмээн ярилаа.

Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.

ЧАНДМАНЬ СУМЫН ИРГЭН Г: ЦЭРЭГТ ЯВАХДАА ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН, БАЯР ХӨӨРТЭЙ БАЙСАН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ

Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “X нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм. Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсам учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш.

Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд "Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна" гэж надад хэлсэн удаатай.

Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг, эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх.

Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дунтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ.

Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш" хэмээн хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: П.САЙНЖАРГАЛ 

ӨДРИЙН СОНИН 


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.77
    2021/04/14

    Цэрэг хүн үхэхээр хэн ч тоохгүй хаячдаг юм байналээ Гийндээ ч бий гоондооч бий гэж тэр Буудуулсан юм нь Цэрэгүүдыг дэглээл цохиж зодоод зовоогоод байсан болоол ийм асуудал үүссэн байх

    Хариулах
  • 66.181.161.62
    2021/04/13

    ooroosoo bolood buuduulaa biz teriig zvgeer baihad buudav gej darga buudhaar boon ym bolj gene tsreg vheer baragl hohchini geed baidad bizdee barag l

    Хариулах
  • 122.201.22.3
    2021/04/13

    Odoogiin tsergiin baiguullaguud tsuuluh heregtei baina. Yag sain tsergiig zuvuur belddeg gazar l heregtei. Zoddog aluurchid huchirhiilegchid belddeg tsergiin baiguullaga hereggui.

    Хариулах
  • 202.21.124.133
    2021/04/13

    Uhej bsan t1uud.2hon huuhed barij chadahgui baij.etseg ehiig heer hayad yvdag yragchid ve.Tulaad irsen daisan bbal yah uom.2 hun barij chadajgui surjin.Saihambayr Huukiin nuleegeet uldene gj bhgui.Zaaval zailuul.

    Хариулах
  • 192.82.85.11
    2021/04/13

    За за ер талцаж хэрүүл хийгээд яахав дээ. Хүнд суурь хүмүүжил хүнийг хайрлах гэх мэт чанар маш муу бнаа.Багаас нь суурь хүмүүжлийг зөв тавиа хэрэгтэй.Эрдэмтэн Доктор болохгүй ч гэсэн эгэл даруу нэгдүгээр буу бүү шагаа.

    Хариулах
  • 202.72.245.125
    2021/04/13

    Гэхдээ л хүн буудах зүрх байна гэдэг бол...

    Хариулах
  • 122.201.21.216
    2021/04/13

    Vhsen hvn ym hlh bish ghdee yrgachlal bsn bolood l iim hereg garsan bj taaraa

    Хариулах
  • 202.179.24.3
    2021/04/13

    Бас 1 аав ээжийн хүү дэглүүлэхгүй амар боллоо. Яргачин дарга байсан байж таараа. Буудсан нь болж. Хайран 2 цэрэг хүү

    Хариулах
    • 66.181.161.102
      2021/04/13

      Зөв хэлжээ.бас 1 биш маш олон хүүхэд жилийн жилд яргалуулах бсан

  • 202.126.90.142
    2021/04/13

    18nastai xovd nytgiin xvv xichneen daisnaa ystgachaad ner turtei ami ersdej ylsin Baatar bolsonig medej bga bizde tegtel vvreg xariytslagaa diilexgui nyaltsgaryydig uruvduj ardin baatar bolgox gesen xvmvvs bxima

    Хариулах
    • 192.82.70.133
      2021/04/13

      daramt bsan bolood ln ingej bga er ni chi bid yugaa medhev zugeer uur uuriinhuu amidraliig hicheej amdarval barav

  • 66.181.161.120
    2021/04/13

    Цэргийн алба хааж байгаа эр цэргүүд бол дунд сургуулиа төгсөөд аав ээжийн гар дээр байгаа хүүхдүүдээс тэс өөр болсон хүмүүс шүү дээ хилдээр алба хааж байгаа цэргүүд халуун зэвсэгтэй явдаг юм байна ийм онцгой албанд тэвчээр сэтгэл зүйн дарамт байвал хүний амь нас эрүүл мэнд байлдааны бус замаар хохирох нь бэлэн юм бишүү үүн дээрээхил хамгаалах газар онцгой анхаармаар байна гэж бодлоо застав дээр цэргийн амь нас эрүүл мэндийг хариуцсан дотоод хяналтын ажилтан баймаар юм тэр ажилтан цэргүүдээс гомдол санал сэтгэгдэлийг нь нууцын журмаар авч арга буруутай гэж үзсэн тохиолдолыг дээд шатандаа дамжуулж арга хэмжээ авч зөрчилийг арилгадаг байх . Хэрэв арга хэмжээ аваагүй нууж хаасан тохиолдолд дотоод хяналтын ажилтан өөрөө хариуцлагыг хамт үүрэлцдэг тогтолцоо бий болгоочээ хүний олон сайхан хүүдүүд дарга ч бай цэрэгч бай амь хохироод байдаг нь хяналтгүйгээс л болжбайна шүү

    Хариулах
    • 202.21.109.90
      2021/04/14

      Хилийн цэрэгт 18 19 биш 20 21 н настангаар алба хаалгах хэрэгтэй нэг хоёр насны зөрүү өөр шүү

  • 192.82.88.184
    2021/04/13

    Зүгээр байгаа хүнийг буудаж хөнөөх гэж юу байсан юм үнэн учрын олоосой билээ

    Хариулах
    • 66.181.161.102
      2021/04/13

      Бусад яргачидад нь сургамж болно.үхсэн нь болж

  • 66.181.161.97
    2021/04/13

    Яасан өөдгүй авгай вэ. Зөвхөн хүүгээ л бараг баатар гэх нь холгүй байх шив. Эх орныхоо хилийг манаж байсныхаа төлөө нялцгай банди нарт буудуулж амь эрсэдсэн тэр эр өрөвдөлтэй байна. Ард нь өнчирч хоцорсон 3 нялх охин нь дэндүү өрөвдөлтэй байна. Тэр дарга залуу тийм харгис хэрцгий хүн байсан юм бол яагаад танай хүү утсыг нь гуйгаад ар гэр лүүгээ ярьдаг байсан юм бэ. Дарамтанд байсан юм бол утсыг нь гуйх зориг хүрэх ч үгүй биз. Буудаж алсныхаа дараа хүртэл нар утсыг нь авч яваад ар гэр лүүгээ 2-3 хоног ярьж заавар зөвлөмж авч холбоотой байсан байгаа юм даа. Муу алуурчид.

    Хариулах
    • 66.181.161.19
      2021/04/13

      3iin 3hvvhdiin etseg hvn baij hvnii vrsrvv tseneglesen buu tulgaad alna geh tsohichihood bosood irheer ni dahiad unatal ni tsohidog geh .... nvgel nvdtei gej ene ym boluu daa

    • 202.55.188.100
      2021/04/13

      Harin tiime uhsen hun ug heleh bish.ene tseregud ugasa yuch gj heleh ni oilhomjtoi.humus neeree aimar yma uruvdultei ehner 3huuhdig ni 1ch dursahgui bj hun alsan humusig umurud bn ym blod bhin

    • 202.9.40.63
      2021/04/13

      яг үнэн

    • 192.82.78.75
      2021/04/13

      Донгос цэрэг үхвэл чимээгүй өнгөрдөг дарга нь үхвэл цэрэг буруудаж ад үзэгдэх ёстой юу арын хаалганы хэдэн ларганцараа өмөөрөөд үхлээл дээ

  • 202.126.90.133
    2021/04/13

    Ardiin armi xiliin tsereg vgvi bolxoor xend ashigtaig bodoj bnuu xvmvvsee yax gej bnga muulj muu muuxai bolgoj xarluulaad bdag ym be tsereg xvchnii baiguullaga bgaa tuldaa amar amaglan amidarch bgaga meddeg ymuu

    Хариулах
    • 64.119.23.137
      2021/04/13

      Бид энх цагт амьдарч байгаа л мэднэ , энх цагт цэрэг хэзээч үхэж үрэгдэж болохгүй , дайны нөхцөлд бол цэрэг байтугай ард ч үхнэ юу бичиж байгаагаа ойлгож байгаа юм уу

  • 202.126.90.133
    2021/04/13

    Bitgii teneg ym yriad vlger zoxiogood bgach en bolson boloogvi saituudiig xaagaachee bnga xvn malalsan ym bichij bxii xvn alj ulsaasaa urwaad ywsan xvniig umuuruud olon niitiig taltsuulna yasan ingej turxirch bgad ardiin armiig vgvi bolgox geed bga ymuu xenii zaawar tushaal we mongol xvmvvs munvv iim balai ym olon niitiin svljeend tsatsaj bxaa boli

    Хариулах
  • 66.181.161.87
    2021/04/13

    Dandaa tsereg uhdeg gej yu bdiin Tseregiig bitgii buruutga

    Хариулах