ЭМЯ: Хоёр хүн нас барж, 885 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Moderator
2021/04/13

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13100 хүнд шинжилгээ хийхэд 885 коронавируст халдварын шинэ тохиолдол илэрлээ. Коронавируст халдвараар хоёр хүн нас барсан байна.  Хорин настай эрэгтэй, 61 настай эрэгтэй хүмүүс нас барж, нас барсан хүний тоо 27 болсон байна.

Мөн өнөөдрийн байдлаар  20 хүн маш хүнд, 127 хүн хүнд, 610 хүн хүндэвтэр байгааг Эрүү мэндийн яамнаас мэдээллээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.204
    2021/04/13

    Нийслэлд байгаа бүх хүний тоо гарах юм биш үү амар амар тэгээд тайван тоо бодох шаардлагагүй

    Хариулах
  • 66.181.176.179
    2021/04/13

    гадуур хөл хөдөлгөөн их байна

    Хариулах