Чуулганы танхимд байсхийгээд багахан хэмжээний жүжиг тоглодог нэгэн бол Б.Пүрэвдорж гишүүн. Тэгвэл түүнтэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл өнөөдөр нийгмийн сүлжээнд тархлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэлжээ.
Гишүүний хувьд 2012-2014 оны хооронд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Тухайн үед эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчиж, улсад 236 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 онд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгвэл тус хэргийг нь дахин сэргээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Мөн түүнийг Засгийн газрын тусгай сангаас хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тухайлбал, түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” компани нь “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1,3 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй авсан гэх мэдээлэл гараад буй.
Иймд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон "Жинст транс” компанид нэгжлэг хийж, санхүүгийг бичиг баримтуудыг нь хураан авсан талаар эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.47.38
УИХ дээр хэл ам татлаад байдаг болохоор өш санаж л дээ. Ард түмнээс сонгогдсон хүн шүү дээ. Өөрсдөө ЖДҮ сангаа тэнцүү бүгд хувааж авч идэж цусалсан биз дээ? тариалан дэмжих, тийм ийм дэмжих сан гээд улсын мөнгийг цуслаад байдаг. гэмт хэрэг хийчээд байхад дархан эрх гээд байдаг. жоохон алагчилсан ялгаварласан арга хэмжээ юу даа????
Хариулах192.82.76.165
Худалаа мэдээлэл байна
Хариулах