Монгол Улсын Засгийн газар ,“Рио Тинто”-тай өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна.
Хэлэлцээр гурван үе шаттай өрнөх төлөвтэй байна. Нэгдүгээрт, далд уурхайн төлөвлөгөөг цуцлах. Хоёрдугаарт, Лондоны арбитрийн шүүх дээр татварын маргаантай холбоотой өрнөж буй асуудлыг эцэслэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөгөө боловсруулсан.
Хэлэлцээрт Монголын Засгийн газрыг төлөөлж ХЗДХ-ийн сайл Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б. Солонго, "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцоно. Харин “Рио Тинто” компани буюу хөрөнгө оруулагч талаас Компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, мөн компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцоно.
Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Иймээс асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна