Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй

Moderator
2021/04/11

Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчимаад хандаж “хүчингийн гэмт хэргийн шинжтэй” зүйл ярьж, тэд хөгжилдөн инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал, Б.Батчулууны нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд ийнхүү өртөөд байгаа юм.

Иймд энэхүү үйл явдалтай холбогдуулж Капитрон банк Б.Батчулуунтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн бол MN25 телевиз дуучин С.Сэрчмаагийн хөтлөн явуулдаг "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг эфиртээ гаргахгүй болсноо мэдэгдээд байна.

Мөн Никитон хамтлагийн Б.Батчулууны ярьсан зүйлийн талаар цагдаагийн байгууллага шалгалт явуулж байхыг ч үгүйсгэхгүй юм. Учир нь түүний ярьсан зүйл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж. хүч хэрэглэхээр заналхийлж. эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан. мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байж болзошгүй байгаа юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. https://www.legalinfo.mn/law/d...

Тэгвэл Б.Батчулуун өөрийн зохисгүй үйлдэлдээ уучлалт хүсэж. дараах мэдэгдлийг өөрийн FACEBOOK  хуудастаа нийтэлжээ.

Тэрээр “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь. Даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье.

+ 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа. Байнга л инээж явдгын. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг” гэжээ






Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.66.142.201
    2021/04/12

    Onigoo gej uur yumig heldeg baihaa kk eniig bol bolson yawdal gej helne

    Хариулах
  • 43.252.112.146
    2021/04/12

    Урлагийн хүмүүс бусдад нөлөөлөх чадвартай байдаг. Холивудад иймэрхүү үйлдэл гаргасан бол өндөр торгууль төлж 400 цаг олон нийтийн нүдэн дээр албадан хөдөлмөр эрхэлдэг. 3 сар шоронд суудаг гээд зөндөө л шийтгэл байдаг.

    Хариулах
  • 64.119.27.56
    2021/04/12

    Ямаа шиг гонгиносон новшийг шоронд хий!

    Хариулах
  • 103.26.195.71
    2021/04/11

    shorond hii

    Хариулах
  • 84.136.87.39
    2021/04/11

    Aaya ene duuchid buhchuud nertei buduuleg ymnuudiig huurguhuu bolihgui bol bolohoo bailaa shu humuusee

    Хариулах
  • 66.181.184.73
    2021/04/11

    ХАХАХА, Жавхланг энэ 2 шууд Суут ухаантан болгочихлоо. Одоо дараагийн сонгуульд УИХд нэрээ дэвшүүлнэ ээ аягүй бол. Тэгвэл шууд гарна, яагаад гэвэл энэ 2г "тахин шүтдэг" зөндөө олон хүмүүс байдаг. Америкт төгсгөгчдийн групп гэх мэт... Oh Dear God, help me!

    Хариулах
  • 192.82.68.69
    2021/04/11

    чацаг алдуулж байхаар бөөлжүүлэхгүйдээ тэгүүл арай зөөлөн сонсогдох байв

    Хариулах
  • 66.181.184.31
    2021/04/11

    Mash olon huuhduud uzej baigaa shuudee!! Malnuudaa!!!

    Хариулах
  • 202.9.40.248
    2021/04/11

    Ene muu 2 nusiig baitcaaj yliin uuruulee ymar ailiin ohiniig har nuden hiij uulgaj sogtoojood ys busaar hujindeed teriigee hoorondoo yriad ineej baigaaga zew geed bn shu de ene 2

    Хариулах
  • 202.9.46.72
    2021/04/11

    Ингэж уучлалт гуйхгүй ээ хөгшөөн. Битгий туйлшир ч гэх шиг. Ярьсан зүйл нь, хийсэн үйлдэл нь онц ноцтой гэмт хэрэг байхад ингэж маазрахгүй ээ өвгөөн. Цагдаа хяналтандаа авч шалгана гэж найдъя. Огт буруу юм хийгээгүй юм шиг ингэж донгосч байгаа нь ухамсар, тархи толгой нь үнэхээр дорой, мунхаг болохыг нь илэрхийлэв ээ. Капитрон банк, 25 телевиз болон бусад нэр дурдагдсан, энэ новшийн үйлдлийг нь буруушаасан бүх хүмүүст талархъя.

    Хариулах