Нэр бүхий хууль шүүхийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, биеэ үнэлэгч авсан байж болзошгүй бичлэг задарсан.
Өмгөөлөгч Б.Баасанцогт нар нэр бүхий шүүгч нарт бусдыг бие үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр Эрүүгийн хэргийн зүйл ангиар хэрэг бүртгэлт нээн шалгаж, АТГ-т шилжүүлсэн байна. Хэргийг хуваарилдаг, захиалдаг байж болзошгүй схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн комьютерээс гарч ирсэн учир хамтатган шалгаж байгаа юм байна.
Тэгвэл хэрэгтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хамтран хоорондоо хэрэг наймаалцдаг, Улсын хилээр их хэмжээний мөнгө оруулж ирсэн шүүгч, хэрэг төлөвлөдөг байж болзошгүй, өмгөөлөгч нар нь шүүгч шүүхийн ажилтнууд луу мөнгө шилжүүлсэн баримт ил болсон мэдээллүүдэд үндэслэж хууль бусаар ажиллаж байгаа хууль хяналтын ажилтнуудад хариуцлага тооцуулна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа гэмт хэргийн үйл ажиллагаа, шүүх, цагдаа, прокурор, АТГ-т хэрхэн яаж явж байгаа талаар байнга мэдээлэл авч тухайн байгууллагад хяналт шалгалт, шаардлагыг хүргүүлж үр дүнг нь хэвлэл мэдээлэл олон нийтэд мэдээлэх үйл хэргийг та бүхэнтэй хамтарч хийнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.9.40.164
наад оцгонуур чинь но-той.
Хариулах122.201.21.158
Энэ үнэн бол тэдгээр шүүгч нарын нэрийг шийдвэрлэсэн хянасан хэрэгтэй хамт олон нийтэд зарлаач? Яагаад гэвэл шударга шүүгчээр хэргээ хянуулмаар байна. Нэгэнт амтшсан, Зоосонд худалдагдсан шүүгч бусдын хэргийг үнэн шударга шүүсэн гэхэд эргэлзэж баыгаа тул иргэд хэргээ дахин шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Сэтгүүлчид энэ хэргийн араас яваасай.
Хариулах