БЗД: Гурван цаг илүү ажилласны урамшуулал болох 17.000 төгрөгийг шилжүүлсэн

Moderator
2021/04/07

 СЭМҮТ-ийн эмч Ө.Анхболд өөрийн фэйсбүүк хуудаснаа 3 хоног дархлаажуулалтад ажилласны хөлс 17.006 төгрөг шилжиж орсон тухай дансны хуулгатайгаа мэдээлжээ. Мэдээж цаг наргүй, ажиллаж байгаа эмч нарт 3 хоногийн хугацаанд 17.000 төгрөгийн урамшуулал олгосонд иргэд бухимдаж байна. 

Харин энэ асуудалд БЗД-ийн Хэвлэлийн албанаас тайлбар өгчээ. Тодруулбал, "Дархлаажуулалт эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 3 эмч хуваарилагдан ирсэн. Үүний нэг нь уг жиргээг бичсэн СЭМҮТ-ийн эмч.

Тухайн эмч нь Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулахаар 3 хоног ДХИС-д тусламжийн эмчээр ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа ажиллавал зохих цагаас илүү 3 цаг ажилласан учраас илүү цагийн хөлс болох 17.000 төгрөгийг тухайн эмчийн сарын цалинг харьцуулан бодож дүүргийн эрүүл мэндийн төвөөс шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс цар тахлын үед бусад дүүрэг, эмнэлгээс томилогдон ирсэн эмч, алба хаагчдын илүү цагийн урамшуулал, амралтын өдөр ажилласан хөлсийг хариуцаж байгаа бөгөөд ажлын 5 өдөр ажиллавал зохих цагийн цалинг тухайн томилогдон ирж ажилласан эмчийн харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хариуцдаг.

Иймд иргэд та бүхэн баталгаатай, албан мэдээлэлд итгэхийг хүсэе!

Тухайн эмч ч гэсэн энэхүү жиргээндээ залруулга хийж, бусдын сэтгэл санааг үймүүлж, худал зүйлд автуулахгүй байхыг хүсье" гэжээ. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.43
    2021/04/08

    mglchuud gj yum nehsen shantaajilsan humuus bh yum.muulaad bdag hujaad uschid n unegui us zasaj,hoolnii gazaruud unegui hooloor ovchtonuudiig hangasan.emch suvilagchid n tsalingui sain duraaraa oor muj,hotoos oorsdiin zardal,mashinaaraa wuhand ochij ajillasan.companuud, toriin alban haagch,tetgeveriin hogshchuul hurtel tsalin tetgeveree handivlasan.bod doo.bid hen be,ted hen be gdgee.

    Хариулах
    • 122.201.24.206
      2021/04/08

      ted heden tugrugnii tsalin awddag ymar hugjilt uls bile gedgiig bodooch hund handiwlh n buu hel udriin hooloo olhd hetsu bolchihd bhd amnihaa zorgoor chalchhiin . tsalingu ajiillwal chi tejeehiimuu ar geriin ain

  • 66.181.161.72
    2021/04/08

    Эргүү малнууд минь наад 17000 оо 3т хуваа цагийн 5,666.66667 төгрөг төлсөн байгаа биздээ эргүү шээснүүд байх юмаа.

    Хариулах
  • 202.179.21.224
    2021/04/08

    арай ч дээ 3 цаг илүү ажилласаны цалин ийм бх ёстой болно гэх гээд байгаамуу,бид ажиллаж байгаа цагт та нар өгөх л ёстой.17000 р аятайхан хоол ч идэж чадахгүй бздээ авилгачидаа,

    Хариулах
  • 192.82.83.133
    2021/04/08

    3 цагийн илүү цаг ч гэсэн арай л байгаа биздээ. Цалин багатай нь үнэн ш дээ. Үг хэлэхээр ингээд боорлоод эхэлдэг байхгүй юу. Сэтгүүлч нар бол шантааж хийгээд хөлс урсаж хүч хөдөлмөрөө зориулж цалин авдаг гэдгийг мэдэхгүй болохоор аргагүй л дээ.

    Хариулах
  • 192.82.73.20
    2021/04/08

    17.000 арай бага байнаа. Эрсдэл, нөхцөл байдлын онцлог баймаар юмаа. Эмч нар хэтэрхий бага цалинтай.

    Хариулах
  • 67.247.101.247
    2021/04/07

    Ард иргэд, албан хаагчдын хуулийн мэдлэг маш муу байна. Paparazzi.mn иймэрхүү шуугиан дуулиан дэгдээхдээ хуулийн заалтуудыг нь давхар оруулаад явж байвал ард түмэнд ч хэрэгтэй л баймаар даанч ХАРГИС СЭТГҮҮЛЧ ТА НАРТ ХҮН биш хогийн бүр хамгийн адгийн мэдээ л хэрэгтэй л дээ. ХАРАМСАЛТАЙ нийгэмд амьдарч байна даа.

    Хариулах
  • 122.201.21.35
    2021/04/07

    Төрийн албаны илүү цаг ердийнхтэй ижил байдаг хэрэг үү? 1д илүү цаг гэдэг бол хүнээс илүү их хүчин чармайлт илүү их нөөц шаарддаг. 2т ковидын үед илүү цаг ажиллах амар хэрэг үү? Ердийн иргэд илүү дутуу хүнтэй уулзахаас зайлсхийж байхад эрсдэл үүрэн байж тэнд сууж байхад ингэж хандаж болохгүй ээ.

    Хариулах
  • 202.9.46.80
    2021/04/07

    За боль үнэн зүйлийг юуг нь нуудын, ганц гуталны ч үнэ хүрэхгүй цалинтай байгаа нь үнэн

    Хариулах
    • 192.82.84.184
      2021/04/07

      3n tsag ajilsani tsalin gedgiig oilgoj bnu