Э.Энхбат начин ухаан ороогүй байна

Moderator
Өчигдөр 10 цаг 46 минут

Улсын начин Э.Энхбат өнгөрсөн баасан гарагаас эхлэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Түүний хувьд гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэлтэй гэх оноштой ухаан орохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Харин Н.Түвшинбаяр аваргыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан. 

Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.234
    Өчигдөр

    Хүн алчвал яанаа. Хамаг амьдрал будаа болно биз дээ. Хүн запас амьгүй шүү. Уураа дарж зөв амьдар. Хичнээн алдар гавьяа байгаад ч аврахгүй шүү дээ

    Хариулах
  • 202.9.46.40
    Өчигдөр

    Тархины гэмтэлтэй хавантай тул зохиомол унтуулганд байгаа гээд гэр орныхон нь эхний өдрөөс хэлсэн ш дээ. Хаван, даралт нь бууж, цус хуралт нь шимэгдээд тархи өөрөө ажиллах боломжтой болохоор сэрээнэ ш дээ. Одоо 5 хоног дэвсэж нулимлаа. Одоо болно доо. Өөр юм олж бич.

    Хариулах
    • 122.201.31.174
      Өчигдөр

      Тархины хавантай цус хуралттай болгоныг унтуулаад байдаггүй юм л даа. Мэддэг юмаа бурж бай

  • 66.181.161.120
    Өчигдөр

    ih muu horon sanaatai hvnii vildel...odo arhitai holbono biz de.ene hvv amid garlaa gehed nasaara hvni gart oroh eresdeltei nas y bol hairan saihan hvvhed

    Хариулах
  • 122.201.31.198
    Өчигдөр

    Сэтгүүлчид байжээж жоохон судалгаатай бодит мэдээлэл өг лдөө. Мэдэхгүй бол асуугаад мэдээлэл өг лдөө. Энхбат начны толгойн хэсэг ясны цууралт байгаа учир хөдөлгөөнгүй байлгаж хаванг буулгах зорилгоор унтуулж байгаа. Ухаан санаагаа тэр хүн алдсан биш тэр хүнийг эмчилхийн тулд унтуулж байгаа гэдгийг зөв тайлбарлах хэрэгтэй юм байгаам шдээ сэтгүүлч нэртэй боловсролын доройтонгуудаа

    Хариулах
    • 202.9.46.40
      Өчигдөр

      Зохиомол унтуулга - induced coma-d зориуд оруулсан гээд байхад л худал үнэн бичиж цар тахлын үед стресстэй байгаа иргэдийг улам бухимдуулахаар бах нь ханадаг байх.

  • 202.126.90.128
    Өчигдөр

    Эрүүл биеэ өвчтэй болгож саруул ухаанаа солиотой болгоно оо гэж нэг үг байдагсан хайран ч хүмүүс гэхдээ л ус уусан болохоос ухаанаа уусан биш найзыгаа арай л нэг болгож дээ...

    Хариулах
  • 103.26.194.248
    Өчигдөр

    Хөөрхиидөө сайхан бөх хүү сайхан эдгээсэй аварга хүү ч гэсэн хайран юмдаа архины гай арүүл бол яаж ч муудсан иим м болохгүй шүүдээ архинаас л хол яв залуус минь

    Хариулах
  • 103.26.194.248
    Өчигдөр

    Одооны архи донтуулдаг сэтгэциин их хөөрөл галзууралтай мэдрэх чэдваргүй болгоод байгааг хүмүүс ер ойогохгүй уугаад баларч байна даа

    Хариулах
  • 64.119.17.226
    Өчигдөр

    Энэ баар ресторан цэнгээний газруудын үйлчилгээнд хэрэглэж байгаа архиндаа ямар нэг юм холиод байгаан биш биз нэг л муухай байнаа.Энийг бас анхаарах нь зөв байхшүү.Тэр баар ресторанд орсон ороод архи амссан хүн хэзээч тэр газраас гарахгүй заавал хэрэгт холбогдох юмуу,аль эсвэл гэр орноо буснуулах,аль эсвэл хүчин,дээрэм хийх үйлдэл гаргаад байгаан биш үү.Баар рестораны ажилчид л их муухай юм хийгээд байх шиг байнашүү. Мөнгөтэй хүмүүсийн мөнгөийг авах нээл архиндаа ямар нэг эвгүй зүйл холиод байгаан биш үү.

    Хариулах
  • 124.158.83.108
    Өчигдөр

    хөөрхий минь хурдан ухаан ороосой. ухаан орсон ч одоо барилдахаасаа өнгөрсөөн. амьд мэнд хөл дээрээ босоосой. залуус минь архинаас хол явцгаа. тааруулж ууна гэж байдаггүй юм шүү. ганц хундлага архи олимпийн аваргыг босгоны шороо болгож байгааг хараарай. архи тийм л аюултай шүү.

    Хариулах