Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцсыг олжээ

Moderator
Өчигдөр 09 цаг 37 минут

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар  Тус сумын харьяат К нь 04.03-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 14 настай эрэгтэй К-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр өдрийн 12:30 цагт тус сумын “Нарангийн гол” гэдэг газраас цогцсыг нь олжээ. Цогцсыг гэрээс нь дөрвөн километрийн зайнаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.227
    Өчигдөр

    U bolj bnaa .Tumen haraal deeres buuj ired bna u da . Suulin ued arai denduu bnaa .Hairan huu .

    Хариулах
  • 202.179.25.202
    Өчигдөр

    ymar chechuu um be???

    Хариулах
  • 202.126.88.53
    Өчигдөр

    явж2 гэрийх нь хажуухнаас л цогцсыг нь олдог болждээ. Эрэн хайх ажлаа түргэн шуурхай самраад хайсан бол амьд байхад нь олхол байсан байхдаа

    Хариулах
  • 202.126.90.118
    Өчигдөр

    Энэ угаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аав ээж нь уячихдаг юм билээ хааяаа уяа нь тайлраад гараад явчихдаг тэгээл эрэл сурал болж олдог бсн юмаа

    Хариулах
    • 192.82.74.103
      Өчигдөр

      Эвий дээ.Хойд насандаа эрдмийн дээдийг олог

    • 202.9.40.108
      Өчигдөр

      Эвий дээ. Сайн төрлийг олох болтугай!

  • 64.119.25.193
    Өчигдөр

    энэ баруунхараад яагаад бага насны хүүхдүүд алга болоод ү хсэн олдоод байдаг болчихов?????

    Хариулах
    • 192.82.71.55
      Өчигдөр

      Харин тийм. Энэ юу болоод байнаа