Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг "Эко констракшн" барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийх байжээ.
Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм. Мөн тус компанийн эзэмшилд 20 га газар байгаа бөгөөд дахин орон сууцны барилга бариад эхэлжээ.
Түүнчлэн сургууль барих газрыг нь шийдэж өгсөн ч 600 хүүхдийн хүчин чадалтай хувийн сургууль барихаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ‘Эко констракшн"-нд сарын дотор гарц гаргах шаардах бичиг явуулах хэрэгтэй. 5,000 айлын орон сууцанд хэдэнд хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ, тэр дагуу нь төлөвлөж, барих хэрэгтэй.
Улсын сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хувийнх болохоор олгоод байдаг. Төлөвлөлтийг дахин оруулж ир.эх нь зүйтэй. Улаанбаатарын хот төлөвлөлт гамшиг болчихсон юм байна. Хэдүүлээ үүнийг засах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр “Хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ хуулийн хүрээнд төлөвлөсний дагуу ажлаа хийх шаардлагатай” гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.183.202
Ажлаа ерөөсөө мэдэхгүй. Экод биш Хурдад шаардлага өгөх ёстой. Яагаад гэвэл Хурдынхан гарц гаргуулдаггүй. Гэхдээ Хурдын ч зөв. Яагаад гэвэл зардлаа хуваагаад зам барья гэхэд нь Эко гонжроод хуваалцаагүй.
Хариулах