БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОХ АЖИЛДАА ОРЛОО

Moderator
2021/04/05

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газрын алба, дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих төсөв суусантай холбогдуулан газрын асуудлаар дүүргийн 8,12-р хороонд байрлах ашиглагдахаа больсон газруудад очлоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо иргэдийн сайн мэдэх “Дүнжингарав”-ын замд байрлах “Монгол тэмүүлэл” цогцолбор сургуулийн дэргэд огт ашиглагдаагүй 4га газар, 12 дугаар хороонд байрлах хуучнаар “Ботаник” одоогийн “Монгол-Японы” хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газрын аль нэгт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барихын тулд холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлахаар боллоо. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

Баянзүрх дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүн улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгуулсан. Одоо бид барих газраа олох л үлдсэн. Баянзүрх дүүргийн хувьд нэгдсэн эмнэлэггүй. Байсан эмнэлгийг нь хувьчилсан. Тиймдээ ч энэ цар тахлын хүнд үед бид дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглэн ажиллаж байна. Иргэдийн хувьд ч надруу Баянзүрх дүүргийг нэгдсэн эмнэлэгтэй болгох талаар маш олон хүсэлтүүдийг илгээсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийг Нэгдсэн эмнэлэгтэй болгох асуудлыг хөндөж байна гэлээ.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир хэлэхдээ

8,12-р хороонд байрлах газруудтай очиж танилцлаа. Ер нь бол гадны улс орнууд эмнэлгээ сургууль, боловсон хүчний нөөцтэй газраа түшиглэн барьж байгуулдаг. Тэр ч утгаараа “Монгол-Япон”-ы хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газарт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг баривал бидэнд илүү таатай байх болно. Газар зүйн хувьд ч, ойр хавьд байгаа барилга байгууламжуудын хувьд ч тэр Баянзүрх дүүргийн төв хэсэгт, гадны томоохон эмнэлгийг түшиглээд барих юм бол эмч эмнэлгийн ажилтнууд, шатлал хоорондын уялдаа холбоо гэх мэт маш чухал нөлөөтэй гэв

Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий хэлэхдээ

8,12-р хороонд байрлах 2 газрын хувьд нэг нь хувийн өмчийнх, нөгөөх нь Шинжлэх ухааны академийнх буюу Засгийн газрынх. Бидний хувьд хувийн хэвшилтэй харилцаж тухайн 8-р хорооны газарт Эмнэлэг барина гэвэл нилээдгүй хугацаа шаардана. Харин 12-р хороо буюу “Ботаник”-д байрлалтай газарт эмнэлэг барихаар болсон тохиолдолд дээд шатны байгууллагуудруу хүсэлтээ өгнө. Үүгээр ч болоогүй нэгдсэн эмнэлэг барина гэсэн тохиолдолд дэд бүтэц, ус дулаан, гэх мэт зөндөө асуудлууд бий. Харин 8,12-р хорооны 2 газарт бол бүх зүйлс нь бэлэн учраас аль нэгд нь дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих боломжтой гэлээ.

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг барих зураг төсөл, төсвийн асуудлыг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан улсын төсөвт суулгуулж чадсан бөгөөд газрын асуудал үлдээд байгаа юм. Баянзүрх дүүргийн хувьд Улсын нэгдсэн эмнэлэггүй бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг анх 2012 онд хувьчилж байжээ гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.71
    2021/04/06

    Nuhtiin sm ch gesen ter chigtee haus oi mod uul us ard tumnii umch gecheed tsuun toonii mungutei humuus ter ard tumnii umchiig edleed tansag amidarch bna

    Хариулах
  • 139.5.217.120
    2021/04/06

    Богд уул бол байгалийн өвөрмөц тогтоц юм. Туул голыг хамгаалж тэтгэж байдаг ийм сайхан хангайг өвөр бэлээс нь нурааж цементээр чигжиж байгаа нь харамсалтай санагддаг. Цементэн барилга дүүрэх тусам үнэ цэнэ нь алдагдаж амьтан үржих боломжгүй болж рашаан ус нь ширгэж эхэлжээ.

    Хариулах
  • 103.57.92.154
    2021/04/06

    Барахгүй ээ. Архангайн мафийн жилд нэг удаа тэндээс хувиа авдаг юм чинь. Толгойлогч нь Тэрбишдагва. Сумъяабазар бол ёстой хошного болох байлгүй.

    Хариулах
  • 202.9.40.221
    2021/04/05

    Sain bn. Demjij bn. Bas uuliinnhajuud 2-3 jiliin omno heden ger bariad zavaaruulchihsan. Uls odoo ene duraaraa humuusiig boliulmaar bn. Gadniihnaas i chin uhmeer

    Хариулах
  • 64.119.20.111
    2021/04/05

    Яг зөв

    Хариулах
  • 124.158.64.109
    2021/04/05

    Sain bn. Demjij bn

    Хариулах
  • 202.55.188.42
    2021/04/05

    тэгмээр дээ хэдхэн хүний эрх ашгийн төлөө энэ сайхан газрыг ийм болгох гэж

    Хариулах
  • 202.55.188.42
    2021/04/05

    зөв хө

    Хариулах
  • 192.82.68.174
    2021/04/05

    ДАРХАН ЦААЗТАЙ ЗАЙСАН ТОЛГОЙГ БАЯРЫН БЯЛУУ ШИГ ЗҮСЭЭД ЗООГИЙН ГАЗАР БАРЬСАНЫГ НУРААЖ УУЛЫГ НЬ ДАХИН БҮТЭН БОЛГОЖ БОЛХГҮЙ Ч БОЛОХГҮЙ Ч ГЭСЭН ОЛОН ТҮМНИЙ ЗУГААЛДАГ ГАЗАР БАЙГУУЛЬЯА, СУМЬЯА ДАРГАА. УУЛЫГ ДУРААР ЗҮССЭН НӨХӨДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦЬЕ. ТЭР ЧИНЬ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ .

    Хариулах
  • 192.82.85.196
    2021/04/05

    бурхан минь ашгүй дээ , Хотын дарга энэ амыг чөлөөлөөд хангалттай боловсон 00 шийдээд цэцэрлэгжүүлж өгвөл энэ нь түүний хотын дарга хийсэний нэг Legacy болох болно шүү

    Хариулах
    • 185.230.126.243
      2021/04/05

      Hutsdag huur shuu yuun legacy shaa

  • 59.153.115.151
    2021/04/05

    mash ih bayarlaj bn. eniig hichvel Sumiya dargaa bishirch amidraya

    Хариулах
  • 202.9.40.205
    2021/04/05

    Estoi zuw bna iiml bj tednees ylsiin umc xurungu gazar shoroogoo awrax estoi xotiin darga ingejl ajillax estoi

    Хариулах
  • 202.9.47.34
    2021/04/05

    Sumiyaa odoo boliosoi. Ger buleeree 1 amiig n avaad ezelsen gweed baisan biz dee??? Bas Sukhbat, Bayanmunkh avarga, Kuveitiin amiig chuluuluurei.

    Хариулах
  • 112.164.77.108
    2021/04/05

    Xuuj yavyylaad orond n bas baaxan xays barchigvi l bol yaxav

    Хариулах
  • 192.82.75.96
    2021/04/05

    Сайн байна. ДЭМЖИЖ БАЙНА.

    Хариулах
  • 202.126.88.44
    2021/04/05

    ervvl ahuin shaardlaga hangahgvi amraltin gazruudar yu hiihve, arhidah l gej ochdog gazar. arhi tamhibi vner nevshirsen l bgin bnlee. zuv shvv jilr hvsey

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/04/05

    manaihan shig hotjij nigemsheeggui ulsuudad bol term saihan gazrig gamshig bolgono .

    Хариулах
  • 66.181.161.123
    2021/04/05

    tegsen ni deer manaihni uhamsar her bilee yadaj lab tawiaad ogson zamaar nil bish durtai gazraaraa male shig belcheed hog shoroogoo haa hamaagui hayaad l. hini gazar nutagt golog bolood huuli durmig morddog hernee

    Хариулах
  • 202.126.89.100
    2021/04/05

    Өөр газар нэмж бүтээн байгуулалт хийх тухай ярихгүймаа. Зөвхөн ийшээ бүгд жихээд байвал даац нь хэтэрнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түгжрэл бол хэцүү байсан. Улаанбаатар хотыг тойроод 4 уул байна гэтэл нэг зүгт жихээд байх уу? Эсвэл 4 зүгт тараад амрах уу? Толгойгоо сайн ажлуул.

    Хариулах
  • 64.119.23.206
    2021/04/05

    Үнхээр тэгж чөлөөлж чадвал үнхээх мундаг Хотын унган хүүхэд бөгөөд УБ хотын аврага гэж хэлий дээ

    Хариулах