ЭМЯ: Коронавируст халдвараар хоёр хүн нас баржээ

Moderator
2021/04/02

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар 1990 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг 1713 нь хөнгөн, 232 нь хүндэвтэр, 37 нь хүнд, найман хүн маш хүнд байгаа гэх мэдээллийг өглөө. 

Мөн хоёр хүн коронавируст халдвараар нас барсан тухай таагүй мэдээг дуулгалаа. Тодруулбал, 58, 66 настай хоёр хүн коронавируст халдвараар нас барсан байна. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт 10 боллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна