Ц.Нямдорж: Та нар намайг худлаа ярьж байхыг сонссон уу?

Moderator
2021/04/01

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө. Энэ үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгаа тухай эргэлзээ тайлагдах уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Нямдорж "Та нар намайг худлаа ярьж байхыг сонссон уу" гэсэн хариулт өгсөн юм. 

Мөн тэрбээр "Хоёр хоногийн өмнө Т.Чимгээгийн ах Хүрэлбат нэг үг хэллээ дээ. Энэ хэргийн захиалагч Бат-Үүлийг татаад, Булган гэдэг хүний 10 сар хорьсон, Ганхуяг гэдэг хүний 8 сар хорьсон. 2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж байна. Э.Бат-Үүл намайг хүн амины хэргээр татчихлаа гэж байсан. 1986 оны Эрүүгийн хуулийн Улс төрийн зүтгэлтний амь насанд халдах зүйл ангиар татсан" гэсэн юм. 

 Т.Чимгээгийн ах Хүрэлбат: Чимгээ надад "Ганхуяг, Булган гэдэг хоёр хүний Ганхуяг нь хамтрагч, Булган нь хамжигч Тагнуулын мөрдөн байцаах албаныхан баривчилсан байдаг. Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг бас барьсан байсан. 2016 оны есдүгээр сарын 2-нд ТЕГ-ын Мөрдөн байцаагч Бархасбадь гэдэг хүн Ганхуяг, Булган, Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар, Амгаланбаатар, Бат-Үүл нарнь С.Зоригийн амь насыг зохион байгуулалттай хөнөөсөн нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдож байна гэж мэдэгдсэн байдаг. Тийм учраас 1986 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар санаатайгаар улстөрийн аллага үйлдэх зүйлчлэлээр яллагдагчаар татсан байдаг. Тухайн үед Булганыг 10 сар хориод сулласан. Ингээд Булганыг ялтан ч биш хохирогч ч биш болгоод гаргачихсан.  Ганхуягийг найман хориод сулласан.  Мөн тухайн үед нийслэлийн хяналтын прокурор Батжаргал одоо ч ажиллаж байгаа. Э.Бат-Үүл нь энэ хэргийн зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй байна гээд яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгосон. Хамжигч, хамтрагч, захиалагчийг нь нотлогдохгүй байна гэж явуулчихаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг онц хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн гээд яллачихсан шүү дээ. 


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.102
    2021/04/03

    angiin anddaa amjilt hsey

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/03

    hoimortoo zalmaar tuushtai uls turch shuu

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/03

    shiidsen baagii...

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/03

    4 "jil" bish udaa huuli zuil said bsan hun. bitgii hudlaa yri. unenee hel. uiliin urgui amisgal

    Хариулах
  • 59.153.112.34
    2021/04/02

    Nymdorj shig unen heleh zorigtoi hun end baihgui busad n manan ga emeerj baigaa shuu

    Хариулах
  • 66.181.161.23
    2021/04/02

    Зүгээр л зайл.

    Хариулах
  • 75.170.108.164
    2021/04/02

    Хятдын туршуул нямдоржийг 30 жил худлаа шааж байхыг харсан. Гарч ирэх болгондоо худлаа шааж Монголчуудыг доромжилдог. еерийнхее толгойлж байсан сэргийлэх, шуух руугээ дандаа нулимдаг хун. Нулимж нулимж миний хайртай цагдаа нар гэж шаадаг гар даа

    Хариулах
  • 103.212.118.58
    2021/04/02

    Энэ хүн их муу хүн. Үйлийн үр нь ирэхл баых даа

    Хариулах
  • 98.204.176.20
    2021/04/01

    Nyamdorj neg unen um yaridag shuu dee. Bulganiig yagaad Gercheer oruuldguin be? Ganc amid gerch n shuu dee gesen bdag

    Хариулах
  • 202.9.47.31
    2021/04/01

    улс төрчдийн худал , эсвэл үнэн хэлж буйг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй. Тэд тухайн үед өөрт нь ашигтай л бол юу ч гэж чадна. Итгэх аргагүй.

    Хариулах
  • 87.214.24.143
    2021/04/01

    urgelj hudlaa hutsaj baidag shudarga hun ha ha ha, yaaj ene togtsog ingej helj chaddag bainaa estoi tui mai shuu

    Хариулах
  • 122.201.24.232
    2021/04/01

    Хахахаха их шудрага хүн шүү яаж энэ хүн шиг худлаа ярьдаггүй болох вэ

    Хариулах
    • 66.181.161.88
      2021/04/02

      20 жил хздх-н сайд хийлээ одоо алуурчин чимгээгийн ахаар хэлүүлсэн сонгууль болгоны өмнө ярьдаг юм аа яриад явж бна уу