Х.Нямбаатар: Бар, ресторанд архийг шилээр нь биш хундагаар зарах хууль санаачилсан

Moderator
2021/04/01

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрээр “Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байна гэсэн судалгаа гарсан. Энэхүү өргөн барьж байгаа хуулинд төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна. Савлагааны тухайд жижгээр савладаг байдлыг хориглож байгаа. Соёлтой хэрэглээний хувьд бармен, үйлчлүүлэгчдийг заавал сургалтад хамруулах, усны хэрэглээг үнэ төлбөргүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт  их согтуурсан хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зэргийг оруулж ирсэн. Мөн архийг шилээр нь биш, хундагаар зарахаар хуульчилсан хэмээн мэдээлсэн нь зарим гишүүдийн шүүмжлэлийг хүлээсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зүйн сайд архийг нэг шотоор зарна гэж ярьж байна. Тэгээд пивоо яах юм, халбагаар уух уу, тэгээд жаахан байж байсанаа “хөөе ахиад нэг халбага пиво” гээд ингээд явах юмуу” хэмээн шүүмжлэнгүй хандсан юм.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.102
    2021/04/03

    nyamkaa agaa shigee 2004 on ruu butsaad baigaaria

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/04/03

    bolij uz. Ded butets bagshirsan Ulaanbatraa tohijuul humuus ayandaa huulia barina bandi mini

    Хариулах
  • 192.82.64.25
    2021/04/02

    Энэ хүнийг Монгол улсын Хууль зүйн сайдаас чөлөөлж Монголын баарны холбооны ерөнхийлөгчөөр сонгох юмсан.

    Хариулах
  • 103.57.94.174
    2021/04/01

    Ene hyamarliin ueyeer Yun balai yum sanachildgiin

    Хариулах
  • 202.126.89.193
    2021/04/01

    Орон гэрийг архидалт хүчирхийлэл рүү чиглээд байна да

    Хариулах
  • 202.9.40.128
    2021/04/01

    Энэ ман ы тэнэгүүдииг ээ архи пиваагаа яаж зарахыг заачихнээ.тэр худалдаачид худалдан авч уугчид нь яах нь бидэнд ямар хэрэг байнаа.юм болгонд оролцоод байх юм.маргаашнаас 90г мах.10г гурил.1ш төмс.ид гэх юм байна

    Хариулах
  • 66.181.191.99
    2021/04/01

    Өөрөө BAR tai yum bnldaa

    Хариулах