УИХ-ын гишүүнээр хоёртоо сонгогдсон Ж.Ганбаатар гишүүний шүүхийн байгууллагад эрх мэдэл тогтоох гэсэн санаархал бүтэлгүйтэж, Ж.Сүхбаатар гишүүнтэй заамдалцахдаа тулсан нь Төрийн ордонд өрнөсөн өчигдрийн онцлох үйл явдлын нэг байв. Бизнесийнхэн дундаа "Буруу сэхсэн Ганбаатар" хэмээн нэрлэгдэх болсон Ж.Ганбаатар гишүүний өчигдрийн үйлдэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулав.
Тодруулбал, Хуульзүйн байнгын хорооны өчигдрийнэ хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэх үед гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нарын хооронд үүссэн ширүүхэн маргааш нийгмийн сүлжээнд цацагдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулав.
Маргааны эхлэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд орох шаардлагагүй гэсэн байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсэн юм.
Харин Ж.Ганбаатар гишүүн ажлын хэсэг орох саналтай байгаагаа илэрхийлсэн нь хоёр гишүүний маргааны эх үүсвэр болж, барилцаж авахад хүргэв.
Ж.Ганбаатарын хувьд гишүүн болсноосоо хойш "Оргил" дэлгүүрийнхээ сүлжээг хэд хэдэн байршилд нээж, бэл бэнчингээ зузаатгасан. Харин одоо шүүхийн салбарт дархлагдахаар санаархаж байгаа нь олонхийн бүлэгт болон олон нийтэд таалагдсангүй.
Ж.Ганбаатар гишүүний хувьд хамгийн сүүлд “Автобус3”-ын газраас үүдэлтэйгээр олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан. Тэгвэл одоо хуулийн салбарт хуруу дүрэх санаархлаа ил тодоор, ичих нүүргүйгээр илэрхийлж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
103.229.178.26
харваас энэ хөгийн гар :(
Хариулах