Өнөөдрөөс 38 жилийн өмнө Зэвсэгт хүчний 129 дугаар ангид алба хааж байхдаа толгойдоо будуулж, эрүүл мэнд бие сэтгэлээрээ хохирсон гэр бүл манай сайтад хандсан юм.
Цэрэгт яваад тархиндаа буудуулсан Я.Эрдэнэбатын эхнэр Уранчимэг "Цэрэгт яваад гэмтсэн, бэртсэн, нас барсан гээд мэдээллүүдийг нийгмийн сүлжээнээс олж хараад үнэхээр сэтгэл өвдөж байна. Арай дэндэж байна. Яасан айхтар харгис юм бэ? Миний хань Я.Эрдэнэбат 1982 онд аравдугаар ангиа төгсөөд Хилийн цэргийн дээд сургуульд сурах эрх аваад тухайн үеийн журмаар нэг жил цэргийн алба хаахаар Дорноговь аймгийн 129 дүгээр ангид хувиарлагдан очсон. Гэсэн ч зургаан сарын дараа "Танай хүүхэд өөрийгөө тархиндаа буудчихлаа" гэх бүдэг бадаг мэдээллийг дуулгасан. Үүнээс хойш бид яавал энэ хүнээ амьдруулах вэ? гэдэг бодлоор л өнөөдрийг хүрсэн. Бид 1990 онд гэрлэлтээ батлуулсан. Үүнээс хойш 31 жил миний асрамжинд байгаа. Энэ хүн цэргийн дарга болно гэсэн мөрөөдөлтэй алба хаахаар явсан ч өнөөдөр төрд хэрэггүй нэгэн болчихсон. 38 жил бид энэ зовлонг туулсан болохоор өнөөдрийг хүртэл ийм харгислал байгаад байгаа учир бид та бүхэнд хандсан. Хүний амь нас эрүүл мэнд хэдхэн төгрөгөөр үнэлэгдэхгүй шүү дээ. Хүмүүсээ олигтойхон боловсруулж чадахгүй, өдрөөс өдөрт хүмүүсийг хохироогоод байгаа юм бэ? Төр хэдэн төгрөгөөр өөрсдийгөө аргалаад л байдаг. Үүнийгээ таслан зогсоо л доо. Би хүүгээ, ачаа цэрэгт явуулахгүй. Би маш олон жил дуугүй явсан. Харин одоо хууль хяналтын байгууллагаар явж байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй. Гэхдээ энэ хүн өнөөдөр бэлхүүснээсээ доош мэдээгүй, дүлий. Төр ард иргэдээ ингэж хохироож байна. Яагаад ингээд өнчрөл хагацал үзүүлээд байгаа юм бэ? Хэдий болтол сор болсон хөвгүүдээ шороонд булж, эрэмдэг зэрэмдэг болгох юм бэ?. Миний ханийг буу алдаж өөрийгөө буудсан гэдэг ч өөр баримтууд гар ирсэн. Иймээс бид шүүхээр явж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна