Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Л.Гансүхийн улсад 55 тэрбум төгрөгийн хохирлыг дахин шалгуулахаар хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулж байна. Энэ гэмт хэрэг, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний хонгилын шүүгч, прокуроруудтай холбогдож байгаа. А.Гансүх, Х.Баттулга нарын төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан 55 тэрбум төгрөгийн хэрэгт прокурор, шүүгчид оролцсон. Би энэ хонгилын прокурор, шүүгч нарыг өнөөдөр зарлах гэж байна.
"Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн 276 км төмөр замын бүтээн байгуулалтыг та бүхэн мэднэ. Энэ төмөр замыг "Энержи Ресурс" компани улсаас нэг ч төгрөг гаргахгүй, өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар санхүүжилтээ босгоод ТЭЗҮ-ээ хийгээд, тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулаад бүтээн байгуулалт руу ороход бэлэн болчихсон байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 онд Зам тээврийн яамны сайд болсон, дэд сайдаар нь одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга хийж байгаа А.Гансүх ажилласан. Үүний дараа "Энержи ресурс" компанийн Зам тээврийн яамтай байгуулсан гэрээг цуцлаад "Монголын төмөр зам" ХК-д шилжүүлсэн. Эндээс хулгай, дээрмийнхээ бүтцийн схемийг Х.Баттулга, А.Гансүх нар зурсан. Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсан. Үүнийг 2015 онд прокурор тогтоосон ч 2017 оны 5 дугаар сард шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Ингээд шүүгч З.Болдбаатар, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосо байдаг.
Дараа тухайн жилд прокурорын байгууллагаас А.Гансүхийг 55 тэрбум төгрөг шамшигдуулсан хэмээн үзэж дахин давж заалдсан байтал прокурорын эсэргүүцлийг хүлээн авалгүй С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хэрэгсэхгүй болгосон. Үүнийхээ хариуд С.Соёмбо-Эрдэнэ Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Иймд шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн тул хэргийг дахин шалгаж өгөхийг хүсэж АТГ-т хандаж байна. 55 тэрбум төгрөгийг дахин нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж байгаа харуулсан явдал гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.78.181
hoorhii huuked sain hun bolj haragdah gej uhej bnaa chi hezeech ih huraliin gishuun bolohgui nobshoo nam namiin uud sahisan golognuudiin neg
Хариулах66.181.182.42
Janhuug nen darui ogtsruulj shorond hii! Huuli bus buh hurungiig ni huraa!!!
Хариулах