ЗАСГИЙН ГАЗАР: Амралтын өдрүүдэд хөл хорио тогтоох саналыг хэлэлцэж байна

Moderator
2021/03/31

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх сарын 3-18 хүртэл харуу хөл хорио тогтоох эсэхийг хэлэлцэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй.

Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна.

Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Тавдугаар сарын 1-ны дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.44
    2021/04/01

    Үнэхээр мөнгөндөө харам юмаа та нараас бас танай намаас мөнгө гуйхгүй ганцхан хатуу хөл хориогоо чанналаад халдвараа хумиад өгөөч гэж гуйж бна. Хүмүүс хичнээн их хичээгээд гэртээ байсан ч гадуур халдвар их тул Ямар ч нэмэргүй бна

    Хариулах
  • 192.82.71.145
    2021/03/31

    Хүний амь нас эрүүл мэнд л хамгийн чухал, цаг хугацаа бүхнийг харуулна, цаг алдвал л үхэл баярлана

    Хариулах
  • 66.181.161.48
    2021/03/31

    bolimoor ym daa ene jvjegee ervvl mendiin salbaran diilhee boliloo sh dee dorivtoi arga hemjeegee avaachee ygaad ingej irgej butsaad bgaa ym bee gereer emchilgee avch bgaa hvmvvsee haychaad asuuj zuvulsun ym ch alga arai gej holbogdhoor achaalal ihtei geh ymaa

    Хариулах
  • 103.57.95.224
    2021/03/31

    Oron nutagruu garah orohiig yah ym bol ??

    Хариулах
  • 202.179.26.187
    2021/03/31

    Худалдаа үйлчилгээний газаруудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.90.47
      2021/03/31

      hudaldaa hiideg humuus yahiin ooroo bas yaj yum humaa awahiin

  • 66.181.161.37
    2021/03/31

    zuv

    Хариулах
  • 66.181.161.111
    2021/03/31

    Heden zuugaar ni garaad bhd yagaad

    Хариулах