Н.Номтойбаярыг долоо хоногийн сүүлээр суллана

Moderator
2021/03/30

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Иймээс түүний гэр бүлийнхэн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч  сонгуулийн сурталчилгааг үргэлжлүүлсэн ч ялагдал хүлээсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.

Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж. нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж, суллагдахаар болжээ.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг маргааш суллана гэдэг ташаа мэдээлэл. Гэхдээ энэ долоо хоногийн сүүлчээр түүнийг суллах шийдвэр гарсан" гэх тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.79
    2021/03/31

    Hongiliin shuuheer helmegduulj ylalsan

    Хариулах
  • 10.146.138.215
    2021/03/31

    Айл гэр болж тоглодог шиг шоронд орох нэртэй амралтын өрөөнд амаржаад гардаг амархан ч юм дөө

    Хариулах
  • 59.153.112.169
    2021/03/30

    Монголд үнэхээр хууль ёс түй ч байхгүй болжэээ.харамсаад барашгүй........та нар их л буруу зүйлийн эхлэлийг тавьчлаа!!!!

    Хариулах
  • 66.181.180.155
    2021/03/30

    МАН-г хэн одоо юу ч гээд яаж ч чадахгүй. Бүх шүүгчид ,прокорорууд хүчнийхэн МАН-н гишүүд. МАН-н хүнийг одоо шоронд нэгийг л үлдээхгүй. Харин АН-хныг бол шоронд хатаана. Тэр АН-н Зоригийг зохион байгуулж аллага толгойлж үйлдсэн алуурчин Чимгээг ч суллана

    Хариулах
    • 122.201.21.35
      2021/03/31

      дараагийн сонгууль гэж байна аа байна. МАН ардчилсан намын араас орж байгаа ч юм билүү.дэлхийн түүхэнд ийм арчаагүй нам удаан оршин тогтоносон түүх байхгүй. гэхдээ дэлхий дахины сонгогчидтой харьцуулахад Монголчууд хэтэрхий түүхий байгаа. яахав арай урт засаглах ч удахгүй дээ. Яагаад удахгүй гэхээр МАНын суурь нь буруу тавигдсан нам. Хээл хахууль урвалт шарвалтаар дүүрэн идээ бээр нь хагарахад бэлэн байгаа. Бас л шинэчлэл хэрэгтэй нам.

  • 66.181.183.253
    2021/03/30

    Батхүү агсны сүүлд уулзсан хүн, зориг агсны гэрээс олддог бат үүлын малгай хоёр ижилхэн биш гэж үү

    Хариулах