Т.Хүрэлбат: Ерөнхийлөгч хүртэл бах таваа хангаж байна

Moderator
2021/03/30

Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардан 6 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа Т.Хүрэлбат С.Зоригийн хэргийн талаар шинэ баримт дэлгэлээ. 

Тэрбээр "Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг нь "Чи хэргээ хүлээ л гэсэн үг" шүү дээ. Би гайхаад байгаа юм. Хэрэг хийгээгүй хүнийг хэргээ хүлээ гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол доромжлол. Ерөнхийлөгч нь хүртэл бах таваа хангаж байна. Чимгээ надад "Ганхуяг, Булган гэдэг хоёр хүний Ганхуяг нь хамтрагч, Булган нь хамжигч Тагнуулын мөрдөн байцаах албаныхан баривчилсан байдаг. Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг бас барьсан байсан. 2016 оны есдүгээр сарын 2-нд ТЕГ-ын Мөрдөн байцаагч Бархасбадь гэдэг хүн Ганхуяг, Булган, Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар, Амгаланбаатар, Бат-Үүл нарнь С.Зоригийн амь насыг зохион байгуулалттай хөнөөсөн нь хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаар нотлогдож байна гэж мэдэгдсэн байдаг. Тийм учраас 1986 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар санаатайгаар улстөрийн аллага үйлдэх зүйлчлэлээр яллагдагчаар татсан байдаг. Тухайн үед Булганыг 10 сар хориод сулласан. Ингээд Булганыг ялтан ч биш хохирогч ч биш болгоод гаргачихсан.  Ганхуягийг найман хориод сулласан.  Мөн тухайн үед нийслэлийн хяналтын прокурор Батжаргал одоо ч ажиллаж байгаа. Э.Бат-Үүл нь энэ хэргийн зохион байгуулсан гэх нотлох баримт байхгүй байна гээд яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болгосон. Хамжигч, хамтрагч, захиалагчийг нь нотлогдохгүй байна гэж явуулчихаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг онц хэрцгийгээр хүн амины хэрэг үйлдсэн гээд яллачихсан. Үүнийг Чимгээ надад хэлсэн. Би нууц гээд ярьж болдоггүй юм болов уу? гээд явж ирсэн" гэлээ. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.171
    2021/04/03

    Ерөнхийлөгч шоронгоос хурдан гаргахын тулд өөрт байгаа боломжоо дэлгээ байлгүй дээ. Хажуугаар нь бас улс төржөөд байх юмаа. Өрөвдөхөөр өр лүү гэж. Харин Оюунэрдэнэ нямбаатар 2 жижиг жижгээр оноо авах тоглолт хийгээд байгаа юм бишүү

    Хариулах
  • 136.25.141.152
    2021/03/31

    Чимгээ нь Алуурчин мөн байвал яахын?

    Хариулах
  • 5.66.114.168
    2021/03/31

    Yu ch medehgui baij erguu comment bichihee l bolichih uhernuudee 3n shatnii shuuh togtooson hereg

    Хариулах
  • 203.91.115.50
    2021/03/30

    Баттулга суллаж болно доо тэгэхэд үгүй шүү хонгилоо аймар хамгаалж байна

    Хариулах
  • 66.181.178.195
    2021/03/30

    Хийгээгүй хэргийг эрүүдэн шүүгээд хүлээлгэж чадаагүй болохоороо хуурч мэхлэж байгаад хүлээлгэх юм байна л даа

    Хариулах
  • 202.55.188.88
    2021/03/30

    Tur zasag huulitai MGL uls bnuu.Aimaar yduuchuud n shoron.emneleg duurgeed.Baychuud.UI H iin gishuud n terbumtan.yl edlehgui duu duulaad.baysaad yvj bn.Ijil tegsh uilchildeg bolohiin tulee temtsel .Shudarga huchin olj taviachee.

    Хариулах
  • 192.82.78.158
    2021/03/30

    Ерөнхийлөгч уучлал үзүүлбэл хийсэн хэргийг гь баталгаажуулж байна гэсэн үг. Нэг бол юм ойлгохыг хүсэхгүй байгаа. Нөгөө бол сонгууль угтаж захиалгаар сууж байна. Баадууг нь хэзээ чангална тэр үед нэг л зүгт дайрах хүн биш үү

    Хариулах
  • 202.9.40.147
    2021/03/30

    Батжаргал гэдэг прокурор будлиан хутгасан бна Тэхдээ Батүүлийг сулласан юм бол энэ 2 хүнийг шууд суллах юм бна

    Хариулах