"Голомт"-ын гэгдэг Д. Баясгалан гэх эрхэм Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний сайн мэдэх Хүүхдийн паркийг "Диснейланд" болгоно гэж ам гарсан. Гэтэл түүний ам гарч, олон нийтэд дэлгэн үзүүлсэн макет нь хуучирч, хүүхдийн паркийн газар шороо боссон орчин болон хувирлаа.

Сануулахад, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК гэдэг нь хүүхдийн паркийг дахин шинэчлэх төслийг анхнаас нь авсан “Бодь” хэмээх группийн охин компани юм.
Тэгвэл 2011 онд тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаярын 198 тушаалаар "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-д үндсэн хэсгийг өгчээ . Тус компанийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар 24 хувийг , "Ито-Инвест" ХХК 76 хувийг эзэмшдэг.
Мэдээж "Ито-Инвест" ХХК-г "Бодь-Интернэшнл" ХХК 100% эзэмшдэг. Бодийг Голомт банкны "эзэн" гэх Д.Баясгалан, болон "Коллвэй Консалтинг" ХХК эзэмшдэг, энийг Баясгалангийн эхнэр Ч.Мөнхцэцэг эзэмшдэг. Улмаар Э.Бат-Үүл 2015 онд хотын дарга байхдаа "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-д 2015 онд (Э.Бат-Үүл) А/902 тушаалаар 2075 он хүртэл 60 жилээр сунгаад өгчихсөн гэж байгаа.
"Бодь-Интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батнягт давхар "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал. Ийнхүү асуудал сунжирсаар..../Эх сурвалж Бадрал Мөнхдөл хуудаснаас/
Харин одоо Д.Баясгалан паркийг "Диснейланд" болгох амлалтаа таг мартаад өөрсдийн 76 хувийг эзэмшдэг газар дээрээ орон сууц, үйлчилгээний төв барихаар зэхсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Юун "Диснейланд"!!!
"Голомт" Д. Баясгалан энэ тухай таг мартсан. Уг нь бидэнд нийслэлд зориулалтын газар бий. Тэр нь эрх мэдэлтний гарт орсон. 20 шахам жил улаан шороогоор эргэсэн хүүхдийн парк одоо орон сууц, үйлчилгээний төв болох.


Тухайлбал дуучин НАРА өөрийн нийгмийн сүлжээндээ дээрх зурагнуудыг оруулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Ер нь бодоод байхаар зэрэг бүр гомдмоор санагдах юм аа. Яагаад манай улсын нийслэл Улаанбаатар хотод ганц ширхэг ийм газар байдаггүй юм бэ? Гадны улсад сурч боловсорч соёл хөгжлийг нь үзэж харж ирсэн баян тансагууд нь улс эх орноо ингэж хөгжүүлье гэх сэтгэлгүй харин яавал л энэ ядуу, ороо бусгай байдлыг нь ашиглаж хөлжиж баяжих вэ гэхээс өөр сэтгэлгүй мэт, нөгөө талд гадны гоё сайхныг үзсэн ч хийчих чадал, эрх мэдэлгүй маниус хий л мөрөөдөх!!!
Яагаад энэ улсад үнэхээр улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй нь биш хувиа хичээгсэд дээр залраад бдг ямар гээчийн тавилан бэ? Өдөр нь хүүхэд багачууд нь тоглож гүйгээд орой нь залуус ингээд кино юугаа үзэх нь үзэж ярилцах нь ярилцаж цагийг сайхан өнгөрүүлэх газар бидэнд байдаггүй юм бэ? Би нээрээ бүр Байгаль Орчны Яамны Сайд байсан бол бүгдийг нь цуцлаад ард иргэддээ ээлтэй ыүтээн байгуулалтыг нам хийх байсааан. Хүн зорьж бүтээгээд, зорьж арчлаад тордоод байвал хаана ч ийм сайхан цэцэглэж болношдээ үнэндээ" хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
202.9.40.70
Үнэхээр ийм гоё юм хийх гэж буй бол заавал энд хийх ямар алба байнаа.Хотоос зайдуй Хүй7 худаг руу ч , шинэ нисэх буудлын хурдны замын тэндүүр холхоон барьж хотоо тэлээчээ.эсвэл Багахангай ,Багануур тийшээгээ ч болно шүү дээ.Угаасаа хотын нэгэн дүүргүүд биздээ .Хотоо тэлээчээ.Хотын дарга саргад зөвлөгч энэ тэр алга уу!!! Хулгай луйвраар олсон таван цаасандаа баригдаад тархи нь гашилчихсан хөсрийнүүд ээ!!!
Хариулах