Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж болон Нийслэлийн прокурор Ц.Насанбат нар нь албан тушаалаа урвуулж, хууль зөрчсөн байж болзошгүй мэдээлэл гарах болсон.
Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ "Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн.
Тэгвэл түүний энэхүү МЭДЭГДЭЛТЭЙ холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас ажлын хэсэг гарч дээрх асуудлыг шалгаж эхэлжээ.
Мөн өчигдөр УЕП-ын тушаал гарч, Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн тушаалыг бууруулж Баянзүрх дүүргийн прокурорын албан тушаалд томилсон байна. Харин Нийслэлийн прокурор Ц.Насанбатын үүрэгт ажлаас нь чөлөөлж, прокурорын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
202.126.90.41
Хэдийгээр эцэслэн шийдэгдээгүй ч арга хэмжээ авч албан тушаалаас нь буулгаж шалгаж байгаа нь шүүхээс хавь илүү мундаг ёс зүй байна , шүүх шүүгчидээ юу гэж байсныг бүгд мэдэж байгаа биздээ
Хариулах192.82.77.224
зөв үөв
Хариулах202.9.40.147
Тэр прокурорууд Eрөнхийлөгчийгээ хүнд байдалд оруулждээ
Хариулах64.119.16.69
Төрд байгаа хүмүүс бүгд л хэрэг төвгөөр шалгагдаж байгаа байхымаа.Тийм хүмүүсийг төрийн ажил хийлгэхээ болимоор юм
Хариулах