АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуягаас цахим сонгуулийн явцын талаар тодрууллаа.
-АН-ын гишүүд намын даргаа сонгох сонгуулийг Монголд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Сонгуулийн ирц, гишүүдийн идэвхийн талаар мэдээлэл өгөөч?
-Намын гишүүдийн ирц идэвх сайн байна. Хувь тэнцүүлж гаргадаг учраас одоо хувь, үзүүлэлт хэлэхэд эрт байна. 18 цагаас урьдчилсан дүн гарна. АН-ын гишүүд цахимаар санал өгнө.
-Санал өгөх код, заавар удаж байна гэсэн мэдээлэл байна. Зарим нь саналаа өгч чадахгүй байх вий. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Ардчилсан намын 140 мянга гаруй гишүүн мэссэжээр санал өгөх тусгай эрх бүхий код очих ёстой. Өчигдрөөс эхлээд гишүүн бүрт кодыг нь үүрэн телефоны дөрвөн оператор компаниар дамжуулан мэссэж илгээж байна. Өнөөдөр орой 22 цагаас өмнө үлдсэн гишүүдэд илгээнэ. Нэг компани цагт 15 мянган хүний санал авах хүчин чадалтай. Гишүүдэд код нь удахгүй очино. Ардчилсан намын шударга гишүүн та өөрийн кодоороо саналаа өгч сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
-Нөгөө талын санал хураалт 30 орчим хувийн ирцтэй байна гэж мэдээллээ. Цаасан санал хураалтын энэ дүн цахим санал хураалтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна шүү дээ?
-Цахим сонгууль болдогоороо болно. Дээд шүүх бүртгэж авна. Нөгөө талын нөхдүүд цахим санал хураалтыг дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэх зэргээр ярьж АН-ын гишүүн таны сонголтод нөлөлөх гэсэн оролдлого удаа дараа гарч байна. Та битгий эргэлзээрэй. Цахим сонгуулийн үйл явц дүрэм журмынхаа дагуу явж байгаа. Гишүүн таны саналын эрхэнд халдаж буй энэ бусармаг зүйлд автаж болохгүй. Нөгөө талын санал хураалт хууль бусаар явагдсан байна. Намын дүрмээ зөрчсөн байна. Явуулын саналын хайрцаар гишүүдээс санал авсан нь дүрэм зөрчсөн. Зарим газар нь 27-нд буюу өчигдөр санал авсан гэх зэрэг мэдээллүүд ирж байна. Ардчилсан намын гишүүн биш хүмүүст шууд намын батлах өгч, шууд санал авч байна гэх мэт гомдол ирсэн. Хамгийн ноцтой нь коронавирусийн цар тахал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ эгзэгтэй үед хүмүүсийг олноор цуглуулсан, бөөгнөрөл үүсгэж, ковидын хуулийг зөрчсөн зэрэг алдаа дутагдлууд гарч байна. УОК-с найман аймагт хөл хорио тогтоочихсон байгаа. Цаасаар санал авах явц нь дүрмийн бусаар явагдаж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.88
Урагшаа амжилт хүсэе
Хариулах