Ц.Цогтбаатар энэ сард ХОЁР Их дуулгаас алтан медаль хүртлээ

Moderator
2021/03/28

Тбилис хотноо үргэлжилж буй Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин аваргын алтан медалийн эзэн тодорлоо.

Энэ удаа эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ тэргүүлэв. Ийнхүү тэрбээр энэ сард хоёр дахь Их дуулгадаа түрүүлж байгаа бөгөөд сарын эхээр Ташкентын Их Дуулгад гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт аваргын алтан медаль хүртсэн билээ.

Тбилисийн Их дуулгад Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппоноор ялсан. Гуравдугаар тойрогт Италийн Эспосито Жиованниг мөн л цэвэр /иппон/ яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Алеко Мамиашвилиг давсан бол хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялав.

Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидонтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар багтаа 2 дахь алтан медалийг авчирч, тэргүүллээ.

Тэмцээний 2 дахь өдрийн байдлаар Монгол Улсын шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтай тэмцээнд оролцсон 80 орны баг тамирчдаас тэргүүн байр эзэлж байна.

Ташрамд сонирхуулахад, Энэ сарын эхээр болсон “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар хагас шигшээ барилдаанд Узбекистаны Одихон Номоновтой барилдаж давснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Харин аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Смагулов Зансайтай хүч үзэн торгуулиар цэвэр /иппон/ ялж аварга болсон юм.

Түүний чансаа "Ташкентын Их дуулга" тэмцээний дараа 3908 болж жиндээ 11 дүгээрт бичигдэж байсан бол Тбилисид түрүүлснээр 1000 оноо нэмэгдэж 7-6 байраар урагш ахиж байгаа юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.135
    2021/03/28

    Олимпд чацаг алдав бодох асуудал манайхан ер н гадагшаа гараад шээс н савирдаг

    Хариулах
  • 192.82.87.209
    2021/03/28

    Хэтэрхий эрт формандаа ороод жижиг гаруудад томорч байгаад яг гол Олимп-д очоод дэлхийн томчуудтай үзэх болохоор өмдөндөө тууцан юм шиг юм гарч ирээд нусаа хацартаа наатлаа тавиулаад гомдлын доголон нулимстай нутаг буцдаг шүү чи Цогтбаатар минь

    Хариулах