УИХ-ын 2020 оны сонуулиас хойш хоёр хуваагдсан АН-ынхан энэ өдрүүдэд хоёр талд намын даргын сонгуулиа явуулж байна.
"Ц.Тувааны” талын гэгдэх АН-ын даргын сунгаанд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж буй. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Уг уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгасан тухай эх сурвалжууд бичжээ.
Угаас "Тувааны" талынхан АН-ын даргын суудлыг хүчээр ч болтугай авч Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин ирэх сонгуульд нэр дэвшүүлэх зорилго тавиад буй. Иймээс ч Ерөнхийлөгч өнөөдөр ийнхүү нэр дэвшигчдэд таагүй мэдээлэл дуулгаж. Дуулиан шуугиантай нэр дэвшиж, шударгаар өрсөлдөх бодол өвөртөлсөн гурван нэр дэвшигчдэд Ерөнхийлөгчийн дээрх шаардлага хүнд цохилт болсон нь мэдээж...
Ямартай ирэх сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа Ерөнхийлөгч "Тувааны" талын намын даргын сонгуульд гүнзгий оролцож байгаа нь дэвшигчдийн зэвүү дургүйг зэрэг хүргэнэ гээч болж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.185.122
Хогийн муу Жэнко. Шоронд ороосой
Хариулах