ИНЕГ-ын даргын зөвлөл ОХУ, Монгол Улсын агаарын хилийн орон зайд агаарын хөлгүүд мөргөлдөж болзошгүй аюул үүссэн үед мэргэжлийн өндөр ур чадвар гарган, сонор сэрэмжтэй ажиллан болзошгүй аюулаас сэргийлж чадсан нислэгийн удирдагч Болдын Даваасамбууг салбарын дээд шагналаар шагнахаар шийдвэрлэжээ.
Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нь нөхцөл байдлыг оновчтой тодорхойлон мэргэжлийн ур чадвар, сонор сэрэмжтэй байснаар шийдвэрлэх мөчид агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх зааварчилгааг өгөн шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд агаарт хоёр онгоц мөргөлдөх аюулаас сэргийлж чадсан байна.
ОХУ-ын "Хил хязгааргүй агаарын навигаци" нийгэмлэгээс ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр албан бичиг ирүүлж, тухайн үеийн нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэсэн монголын нислэгийн удирдагчийн талаар мэдээлэл, лавлагаа авч ОХУ-ын нислэгийн хөдөлгөөний байгууллагын дээд шагналаар шагнахаар болсоныг албан ёсоор мэдэгджээ.
Иргэний нисэхийн үндэсний төвөөс санал болгосон шагнаж урамшуулах асуудлыг ИНЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл гарган ажилласан нислэгийн удирдагч Б.Даваасамбууг салбарын дээд шагнал болох ИНЕГ-ын “Хүндэт ажилтан тэмдэг”-ээр шагнахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
122.11.212.93
Hiih estoi ajilaa l hiisen baina shdee !!! 1 sariin tsaliin uramshuulal uguhud l hangalttai shdee !!! Mongold ni STA duuchin , gaviyat blah blah , buun neg negnee shagnasan medrel garuud baidag
Хариулах192.82.77.241
Манайхан бас арай л тулширдаг шүү. Бас бахархлын дутагдалд орсон байна. Энэ залуу гавьяа байгуулсан уу, байгуулсан. Гэхдээ салбартаа л. Тийм ч болохоор салбарын шагнал авч байгаа юм шүү дээ. Сайд болгоё л гэнэ. Байр өгье л гэнэ. Өөр яана яана ч гэнэ вэ. Өөрөө өгөхгүй болохоор хэлэхэд амар байдаг байх л даа. Өгдөг газрууд нь шагналаа өгч байна. Мундаг залуу, бахархмар сайхан байна. Гэтэл элдвийн юмнууд элий балай юм бичиж хүүхэд битгий ичээгээд бай. Ха ха.
Хариулах59.153.114.20
байраар шагначихаач. медалиар чинь яадгийн
Хариулах192.82.75.97
Түүнийг соргогоор харж зохицуулж чадсанд л б.гаа юм арай дээр шагнал өгчихгүй хүний урам юм даа
Хариулах122.201.21.35
Тийм аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэхээр ОХУ болон Монгол улсын агаар хил аюултай гэж дүгнэгдэж байна. Харин ч алдаагаа засах хариуцлага тооцох цаг бус уу?
Хариулах192.82.87.151
Мундаг баяр хүргэе
Хариулах66.181.161.22
Баяр хүргэе
Хариулах202.55.188.41
Сайн байна баяр хүргэ
Хариулах