Энэ сарын 15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон бусад хотуудад Монгол Улсаас дэгдсэн шар шороон шуурга хүрч, сүүлийн 10 орчим жилд тохиогоогүй хүчтэй шороон шуурга тохиож, Бээжин хотын агаарын чанарын индекс дээд түвшинд хүрсэн. Түүнээс гадна энэ хаврын турш хэд, хэдэн удаа Хятадын хойд хэсэгт шар шороон шуурга гарсан.
Тиймээс Хятадын Ой Судлалын Академийн харьяа Цөлжилт судлалын хүрээлэн энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэхийн тулд хоёр улс хамтран ажиллах, тэр дундаа Монголын тал нутаг дахь цөлжилтийг хянах, удирдах чиглэлд зайнаас мэдрэгч технологи ашиглан хамтран ажиллах санал боловсруулжээ.
Өмнө нь хоёр талын эрдэмтэд хамтран Монголын тал нутаг дахь гангийн нөхцөл байдлыг зайнаас мэдрэгч технологи ашиглан хянаж байсан туршлагатай. Өмнө нь цөлжилтийн асуудлаар хоёр тал хамтарсан төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д энэ чиглэлийн сургалт зохион байгуулж, Монгол Улсын эрдэмтдийг хамруулж байсан. Хоёр улс өргөн уудам газар нутгаар хил залгадаг тул экосистем нь салшгүй холбоотой тул энэ асуудлаар өнгөрсөн он жилүүдэд тодорхой хэмжээнд хамтран ажилласаар байгаа ч нөхцөл байдал улам хүндэрсээр байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам мөн энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн бусад орнуудтай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
17 удаагийн COP-ын түүхэнд Монгол анх удаа “Усны өдөр”-ийг НҮБ-ын түвшинд тусгайлан хэлэлцүүллэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл есдүгээр сарын 3-наас эхэлнэ
Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
Толгойтын гол дагуух 2.2 км үерийн далан сувгийн ажил дууслаа
192.82.82.165
golog mine chi ger horoollin haltar bsnuu medkuu yu lalar chin adilhan haltar bsnaa medkuu bj chi bish ymaa gehed tanai owog etseg tiim bsiishd erguu ats
Хариулах202.9.46.125
Manai uhernuud nuudelchin ger horoolliin soyltoi bolohoor shoroo toos hoggui gazar Mongold alga tmees zaalgaad orchnoo anhaarmaar baina
Хариулах