Сурагчид долоо хоног амарна

Moderator
2021/03/26

Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт ирэх долоо хоногоос эхэлнэ. Тодруулбал, энэ сарын 29-өөс дөрөвдүгээр сарын 2-ыг дуустал сурагчид амарна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. Энэ хооронд теле хичээл явагдахгүй.

2020-2021 оны хичээлийн жилд нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 45 хувийг зайнаас буюу теле, цахим хэлбэрээр олгож байна. Оршин суугаа байршил, цахим төхөөрөмжийн хангалт, амьжиргааны түвшин, эрчим хүчний хангалт зэргээс хамаараад теле болон цахим сургалтад хамрагдаж чадахгүй байгаа 174 мянган хүүхэд байгаа аж.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    2021/03/27

    Тэгмээр дээ энэ утас зурагт 2оос салагмаар бна бүүр ядаргаанд орчихлоо

    Хариулах
  • 66.181.161.46
    2021/03/26

    Арай л их хичээлээр шахаж байна

    Хариулах
  • 103.229.121.52
    2021/03/26

    45% gshajishd hahah

    Хариулах