Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав

Moderator
17 цаг 48 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.

Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн  үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ.Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 05 дугаар сарын 01 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна.  Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болов.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрхүүд орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт 1, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт 5, Булган аймагт 15, Нийслэлд 9 гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохоор боллоо.

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийг өртөг бүхий 1 ширхэг дугуйт ачигч/ковш/ худалдан авах, КОВИД19-ийн эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулалтад орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.90
    2021/03/26

    ard irgedee bodson shiidwer vnendee l alga xoriond orloo gexd xvns awmaar bna maxni vne vnexeer aimaar nemegdsen bn bulgaj boldgvi yumu iim ved xvnsee nemeed l aimaar yumaa

    Хариулах
  • 202.126.88.196
    10 цагийн өмнө

    Хаа хаа хаа

    Хариулах
  • 202.126.88.38
    13 цагийн өмнө

    yasan ih mungunii too veee .. ene yg ene dungeeeeree tsartsuulagdahuuuu.. . idej uusanaa shingeegeed bn uu .. aimag oron nutag chn uursduu tusuv mungtei bdag bzdeeeeee...

    Хариулах
  • 49.0.154.112
    14 цагийн өмнө

    Хөдөө орон нутаг руу гарч орох хөдөлгөөн яаж зохицуулж байгаа юм бэ, мэдээллээ тодорхой байлгамаар байна

    Хариулах
  • 51.79.204.63
    14 цагийн өмнө

    Одоо больчих тэгэхүү ямар хэцүү юм бэ та нар жаргаал ард түмэн туйлдаал

    Хариулах
  • 150.129.143.114
    15 цагийн өмнө

    Бүүр нэг үхэж бсаг новшнууд

    Хариулах
  • 220.195.71.108
    15 цагийн өмнө

    Ene teneguud, yaj mongo ideh be, yaval ard irgedee yaduu, teneg bailgah be l gej boddoj yavah yum daa. Naad tord chini ard tumnee geh setgeltei hun bn uu

    Хариулах
  • 59.153.87.19
    15 цагийн өмнө

    80 ger zah zeelin hanshaar 100 say bno bizdee idej hanahgvi uls yumaa iimerhvv zvil bhiig hvsej bdag hvmvvs yumaa

    Хариулах
  • 202.126.90.141
    15 цагийн өмнө

    80 aild 280sayaar ger gehshig idej hanahgvi hvvrvvd yma neeren daraan awch ogson gerin tawilgin harah ymsan da ichmeer ym baih wide

    Хариулах
  • 103.57.94.236
    15 цагийн өмнө

    olsoj uhleee ym humaa neegeed horiogoo taviad ogooch

    Хариулах
  • 87.214.24.143
    15 цагийн өмнө

    ondorjuulsen belen baidal geh ym yund belen ym , utga gui ugeer ard irgedee huurahaa boli, zohion baiguulaltaa l saijruul ymar zohion baiguulalt baihgui , boon daramt stress , hund surtaltnuud

    Хариулах
  • 66.181.186.167
    16 цагийн өмнө

    ESERGYYTSEJ BN

    Хариулах
  • 183.81.171.2
    16 цагийн өмнө

    Odooo bolioop jvjeed bhima

    Хариулах
  • 124.158.64.240
    16 цагийн өмнө

    odoo bolij vz xvn bvr degleme bariad l amidralda xewin amidarmaar bn

    Хариулах
  • 66.181.161.8
    16 цагийн өмнө

    Bolii tehuu eooe

    Хариулах
  • 203.91.115.48
    16 цагийн өмнө

    Одоо болиоо хөл хориогоо цуцал хэвийн амьдралдаа орцгооё.

    Хариулах