Өчигдөр хоёр аймагт газар хөдөлсөн байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Хоёр толгой” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 21:45 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүллээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын жижүүр нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн юм.
Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 06:54 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн юм.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль хамгаалагч болон иргэдээс тодруулахад чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна